Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу? | News.MN

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу?

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу?

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Н.Баяртсайханыг явуулсан уу?

Монголд дараагийн үеэ хардаг, улс төрийн нам, улстөрч байдаггүйг тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг даган гарч буй тэнэглэлүүд батлаад өглөө.

Төв банкных нь бодлогын хүү 11 хувь байхад дотооддоо 6 хувийн хүүтэй бонд гаргаж, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг тэглэх санаачилга гаргасан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнээс л төрөх “аугаа ухаан” юм.

Төгрөг цаас болохыг нь мэдсээр байж, УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүн энэ асуудлыг дэмжиж, Ардчилсан намынхан балиашиглаж, МАХН-ынхан малчны, цалингийн, ипотекийн зээлийг тэглэхийг шаардах болсон нь парламентад суудалтай намууд 2020 оны сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялах нь нэгдүгээр асуудал болохоос биш үндэстний эдийн засгийн аюулгүй байдлыг аюулд оруулж буйгаа юман чинээ бодсонгүй.

Гудамжинд яваа улс төрийн хүчнүүд маргааш Сүхбаатарын талбайд гараад “Иргэн бүрт 100 сая төгрөг өгнө” гэж амлалт өгөн жагсвал масс тэр чигээрээ хуйлран дэмжихээр байна. Ийм л эмзэг нөхцөл байдалд эрх баригчид болоод сөрөг хүчин улсаа аваачлаа.

Улсаа нураах энэхүү санаачлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав нэг удаагийн уулзалтаар яриад шийдсэн нь юу л бол…

Улсын төсвийн түлхүүрийг атгаад сууж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлыг мэдээгүй гэж мэлзэж суугаа ч тавилттай жүжиг л ар, араасаа тоглон, мэдэн будилцгааж байна.

Хардлага байж мэдэх ч үндэслэл бас байж болох асуудал яригдаж эхэлсэн нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан дэмжээгүй тул эрх баригч хүчин “Саарал жагсаалт” –аар гул барин огцруулсан байж болзошгүй гэх. Хэрэв энэ хардлага баттай бол асуудал нэлээн эртнээс яригдаж эхэлсэн гэсэн үг.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй, судалгаанд үндэслэж гаргасан гэдгээ мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, ард түмэн тэтгэврийн зээл тэглэх болсныг Ерөнхийлөгчийг мэндчилгээ дэвшүүлсэн тэр агшинд л мэдсэн, харин эрх баригчид бол хэдэн сарын өмнө биш юмаа гэхэд хэд хоногийн өмнө ийм асуудал болох гээд буйг мэдсэн байх магадлал маш өндөр байна.

Мэдээлэлд ойр хүмүүс Монголын хамаг лицензийг халаасалсан гэдэг шиг тэтгэврийн зээл тэглэх чимээ сонссон нь ээж, аав, хамаатан садандаа энэ тухай шивнээд 10, 20 сая төгрөгийн зээл авсан байвал яах вэ. Мэдээллийн нууцлал алдагдаагүй гэх баталгаа байна уу.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг УИХ –ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий компани авснаас эхлээд эрх баригч хүчний 40 шахам гишүүн нь энэ зээлээс авсан дуулиан ердөө нэг жилийн өмнө цацагдсан. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн төрсөн ах У.Давхарбаярын компанийн нэр ч цохиж яваа.

Эрх мэдэл, ар өврийн татуургагүй нөхцөлд энэ мэт төрийн хишгийг борчууд хүртэх нь ховор. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр ч эрх мэдэл дагаж, мэдээлэл ойрт нь түлхүү хүрч, хонжоо гаргасан байх вий гэдэг хардлага, болгоомжлол олон нийтийн дунд "сэвэлзээд" эхэллээ.  УИХ-ын гишүүн, Шинэ намын дарга Ж.Батзандан өнөөдөр /2020.01.08/ мэдээлэл хийх үеэрээ "Арванхоёрдугаар сард зохиомол зээлийн хэмжээ, зээлийн бичилт эрс нэмэгдсэн гэх гомдлууд ирж байна" хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 410 мянган ахмад байгаагийн 229 мянга нь тэтгэврийн зээл авчээ. Тэдний 90 хувь нь 6 сая төгрөгөөс доош зээл авсан бол 27 мянга гаруй нь 10-20 сая төгрөгийн зээл авсан юм байна. Ажил , хөдөлмөр эрхэлдэг нь ч 10 сая төгрөгийн зээл авах боломжгүй байхад 20 сая төгрөгийн зээл авсан гэдэг нь цалингаас өндөр тэтгэвэртэй гэсэн үг.

УИХ-аас Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг авсан зээлийнх нь хэмжээнээс үл хамааран бүгдийг тэглэхээр баталбал өндөр тэтгэврийн зээл авсан нь илүү хожно. Харин энэ өндөр тэтгэврийг хэн авдаг вэ гэдэгт цэргийнхэн голчлон багтаж байна.

Мэдээлэлд ойр хүмүүс тэтгэврийн зээл авсан байх вий гэдэг хардлага сонгуулийн угтал болж, өндөр авч болзошгүй нь. Иймээс зээл авсан ахмадуудын мэдээллийг ил болгох шаардлага мөн үүсэж байна. Хэрэв хуулиараа энэ мэдээлэл хувь хүний нууцлал болж, олон нийтэд дэлгэх боломжгүй бол холбогдох хуульд өөрчлөлт оруулаад нээлттэй болгох боломж бий.

Хувь хүний нууц, улсын нууц, цэргийн нууц нэрийн дор төрийн албан тушаалтнууд хулгай хийдэг зуршилтай тул ил тод байдал л цэг тавина.

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд Засгийн газар арилжааны банкуудад бонд шахна. Нийт 229 мянган тэтгэвэр авагчийн зээлийг тэглэхэд 780 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ бонд бол ирээдүйгээсээ л зээлж байгаа өр.

Үе, үеийн Засгийн газар дотооддоо бонд гаргахдаа санхүүгийн хүндрэлийг даван туулах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор арилжааны банкуудад “шахдаг” байсан бол энэ удаад тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор зүтгүүлнэ.

Хэрэв арилжааны банкуудтай наймаа тохирохгүй бонд гаргах асуудал гацаанд орвол Засгийн газар төв банкинд шахалт үзүүлж, төгрөг хэвлүүлэх л хувилбар бий. Эл хувилбарыг одоогийн төв банкны ерөнхийлөгч хүлээн авах уу, өмнөх шигээ гэдийгээд чөлөөлөгдөх сонголт хийх үү гэдэг нь цаг хугацааны л асуудал.

Аль ч хувилбарыг нь сонгосон инфляцыг хөөрөгдөнө. Өнөөдөр нэг кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа мах 30 мянган төгрөгт хүрч, долларын ханш 10 мянган төгрөгтэй ч тэнцэхийг үгүйсгэх аргагүй. Хадгаламж үнэгүйдэж, таны цалин цаас болно. Боодол мөнгөөр хонины мах ч худалдан авч хүчрэхгүй болохыг үгүйсгэхгүй.

Юун Зимбабве цаашаа болж мэднэ. Харин ийм эрсдэлд ард түмэн бэлтгэлтэй л байх хэрэгтэй боллоо. Ингэхэд төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан тэтгэврийн зээлийг тэглэхийг эсэргүүцэж, явах зам сонгосон бол улсаа л боджээ.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdfasd asdfas 2020-01-08 3.87.71.129

asdfasdf hariidaaasdf

Avatar

Onom 2020-01-08 103.212.117.220

Mongoliin Yerun iilegchiin EEJ zeel avlaa gj tsuurch bga xun ix yaduu xun boltoi. Cham shig yaduu yumbuyd l cham shig erguud itgedeg bx.

Avatar

зочин 2020-01-08 202.126.89.53

АРД ТҮМЭЭН АНХААРААРАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЖ 30 САЯ8БУСАЛ ОЙРЫНХОН НЬ БОЛОХ З.ЭНХБОЛДЫН ЭЭЖ 20САЯ ГЭХ ҮИГЭЭ ЭНЭ ЮУ БОЛООД БНАА УЛАЙМ ЦАЙМДАА ГАРЧЭЭ
ЗЭЭЛ АВААГҮЙ ХҮМҮҮСТ ЯАГ АДТЛХАН 6САЯ ТӨГРӨГИЙГ ӨГ ТЭГВЭЛ ТА НАР СОНГУУЛЬД ГАРЧ ЧАДНА

Avatar

Зочиэ 2020-01-08 66.181.180.246

ҮАБЗ-ийн зөвлөмжийг шийдэх гэж ингэж ажил амьдралаа гацаагаад яахав дээ. Энэ удаадаа хойшлуулчих. Удахгүй цагаан сар болох эь хөгшүүл зээл авна гээд хөлөө өргөөд зогсож байгаа шүү. харин тэтгэвэрийг нь нэмэгдүүлэх асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй байна. Мөн ээжүүдэд төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил нэмэгдүүлэх асуудлаа түргэн шийдвэл өлзийтэй юм шиг байна.

Avatar

Зочин 2020-01-08 203.91.117.8

ИМПЛЯЦ МЭДДЭГГҮЙ НӨХӨР БАЙНА ДОО

Avatar

Больчихооч 2020-01-08 45.51.113.91

Хэн нэгнийг дахин сонгуулахын төлөө сонгуулийн амлалтыг биелүүлэх нэрээр мөнгө хэвлэж болохгүй. Тэрний оронд ТТ-н төмөр замыг барьж ОТ-н Цахилгаан станцыг барьвал хавьгүй үр ашигтай

Avatar

Зочин 2020-01-08 202.179.24.215

5саяас доошхыг тэгэл. Үүнээс илүү болохгүй.

Avatar

Ж 2020-01-08 103.212.117.236

Тэтгэврийн зээл авахын тулд Монголбанк мөнгө хэвлэж, инфляци нэмэгдүүлнэ гэснийг эсэргүүцэж байна

Avatar

Хамаагүй 2020-01-08 45.51.113.91

Энэ бөөрөнхий үүнд хамаагүй байхаа. Ханш унагаасан, банк дампууруулсан хэргээр л хөөгдсөн биз дээ

Avatar

asdfasd asdfas 2020-01-08 150.129.141.75

asdfasdf asdfasdf

Avatar

asdf 2020-01-08 150.129.141.75

asdasdf asdf asd fasdf

Avatar

Зочин 2020-01-08 202.9.46.41

2019-12 сард тэтгэврийн зээл 100,000,000,000 гаргасан мэдээ бна

Avatar

Зочин 2020-01-08 202.9.47.10

Монгол банк мөнгө хэвлэж 800 тэрбум төгрөг тараах үед ам долларны ханш 3000 төгрөгтэй тэнцэж эхэлнэ. Монголыг хорлоод байгаа Х.Баттулга МАН-г зайлуулахгүй бол хорон санаат муу үйл нь дуусахгүй шүү дээ.

Avatar

tatar 2020-01-08 59.153.85.107

demjihgui baigaag ni yrunhiilugchuu shorond hii awilga awch uuruu iddegee medehgui baij ahmadtaigaa baritsaad bhiin

Avatar

Зочин 2020-01-08 202.55.188.41

Монгол төгрөгийг Эрээнээс цааш хэн ч хэрэглэж үзээгүй, бүр огт мэддэггүй. Энэ нь Төв банкнаас хэвлэж гаргасан төгрөгийн масс хаашаа ч алга болохгүй Монголдоо үлддэг гэсэн үг. Тэгэхээр шинээр нийлүүлсэн төгрөг нь нэгж гадаад валют, нэгж бараанд ноогдох төгрөгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл инфляц болно. Америк доллар бол дэлхийн бүх улсад хэрэглэгддэг болохоор тэдний нэгж бараанд ноогдох долларын илүүдлийг дэлхийн бусад орнуудад шингээчихдэг гэж хэлж болно. Долларыг бүү төгрөгтэй харьцуул.

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.124

Хорол хэзээ Баяртсайханд сайн болчихов оо. Хоролмаа гэдэг энэ сэтгүүлч нэртэй хүүхэн эздийнхээ үгээр л дуугардаг. Эзэд нь тэгэж дуу гар гэсэн байна. Энэ сайт чинь Эбагийн сайт юмаа

Avatar

Зочин 2020-01-08 202.131.245.6

Яаг зөв бичсэн байна,

Avatar

Zochin 2020-01-08 43.242.243.236

Ene ch XAA n bolon Turiin bank avah bodlogoor hiij byi ajil baih aa

Avatar

Зочин 2020-01-08 203.91.115.51

Хар машинаар санал тоолохгүй гараар тоолбол МАН АН сонгуульд цэвэр ялагдах болно МАНАН гийн сүүлчийн найдлага нь хар машин болоод байгаа

Avatar

Зочин 2020-01-08 202.126.89.60

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Балдан 2020-01-08 139.5.219.126

10 саяаас дээш зээл ьэглэж болохгүй. 10дээш нь мэдээлэлд ойр хүмүүсийн хамаатангууд авсан бололтой. Тэр нь ЖДҮ гээс ялгаагүй. харин ч ЖДҮ бол ямар нэг хэмжээгээр эргээд төлөгдөнө. Хөшидөө бодсон бол бага зээлтэйгий чөлөөлж болох байсан.

Avatar

АХНМР 2020-01-08 103.240.241.110

UBS НАМЫН ХАДГАЛАМЖИЙН МӨНГИЙГ КАПИТАЛААС ЭХЭЛЖ АВАХ ГЭЭД АЛТАН АВГАЙТАЙ ҮГСЭЭД БАЙХААР ЗАЛУУЛСАН Ш ТЭ? МАНАНГААС ИЛҮҮ ШУНАЛТАЙ УВАЙГҮЙ ИДДЭГ НАМ БОЛ УВС ХОВД НАМУУД Ш ТЭЭ

Avatar

Зочин 2020-01-08 192.82.67.48

Бүх тэтгэвэрийн ахмадуудад тэр зориулсан мөнгөө тэгш хувааж л өгөхгүй бол бослого дайн гарна шүү

Avatar

uugii 2020-01-08 128.127.60.137

yanaa ene uls bur aichihlaaaaaa

Avatar

Поп Баттулга 17 2020-01-08 202.9.40.69

Улсаа сөнөөх Аугаа ухаан

Avatar

Зочин 2020-01-08 43.242.243.32

Hongoroo nepaliin daina zogsoo. chi haramsana.

Avatar

Зочин 2020-01-08 43.242.243.32

mongoliin bayan ailudad nepaliin chemien dain mash ih nerbegdsen. tegeel deeremchid deremdeg uurhaig bankiin. nepaliin chemien dainaar minii egchiig amerikt alsan. mongold ired edgey baihad Ilbnh amrikaas a*******n abiraad aluulsiin bi todhon medyina. bi say irakaas tuslamy guigaad fax yabuulsan. chi harna zandalchin

Avatar

Зочин 2020-01-08 43.242.243.32

g-entertainmenta chi ih er hongor duutai hun tsagaa bolhoor eey egch n guigal ami guigaad pildaga bolyisonoo martaagui yu 2 honogiin omno. mesend s****a Ilbenhee chi nepaliin chemien dainaar 300 hun alsan. amerikt hereg neesen. ard tumnii tebcheer baragdahad ardchilal gejigaan

Avatar

Зочин 2020-01-08 43.242.243.32

Ganboldoo G-ntertainment hamaagui irakiin dain hiine shuu. nepaliin chemien daind chi bas zugeer uldehgui zeremdeg shorongiin hadasa. topedogo abaa

Avatar

Зочин 2020-01-08 202.126.88.195

ТОСК-ын луйварчин хулгайч Ж.Хичээнгүйг хэзээ зайлуулах вэ Хүрэлсүхээ !!! 4 жил нэг ч тоосго тавьсангүй. Ямар ч ажил хийсэнгүй. Жасрай сайдын ач Жанцангын хүү гэдэг юмаар л 4 жил маш их бүтээн байгуулалт хийж байсан байгууллагыг самраад дууслаа. Түрээсийн байр авилагаар хүн оруулна, байр дамлаж зарна гэр мэт хэдэг цаас тоншихоос өөр юм хийсэнгүй чиний дүү чинь. АТГ дээр 2 асуудлаар хэрэг үүссэн, нотлогдсон түүнийг нь Амарбаясгалан ах нь прокурор дээр хэрэгсэхгүй болгосон. Энэ мэт олон асуудал бна

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.167

Yu ch chadahguigee medehgui ih peedgeree naad nusaak chin. Ajildaa ch irdeggui bn lee sh dee. Ene MAN neeree unen dampuu batsaanuudiig darga bolgoj sain ajil hiij bsan buh baiguullaguudiig samraad duuslaa daa !!!!!

Avatar

Зочин 2020-01-08 64.119.16.107

Neg guldiisen yum bdag mon uu ?

Avatar

Зочин 2020-01-08 43.242.243.32

Ilbenhee deeremheed baibal Irakiin dain hiine shuu. Nepalin chemien dainaa zogsoo.

Avatar

Sweden. xari nutagt amidarch byi mongolin ur cad nar chini 2020-01-08 83.249.33.69

Mongol uls tolgoigui bolj bna. Iim baidlaar tsag nuxtsuuvul conguulid zaluuchuud oroltsoxgui tur zacag suirex bolno.Ix xural tarj daxin conguuli zarlaj Tut zacgiin gazar baiguulagdax bolno shuu ! GEM xiicen xulgaichuudiig buudan alcanch ard tumnii uur xilex arilax boloogui gedgiig b** MART. Sereech uxaaraach ard tumniig xuurdag tsag ungurcun ahuu !!!!!

Avatar

түвдэн ахаа 2020-01-08 43.242.243.22

тэтгвэрийн зээлийг тэглэх хувилбар нь өнгөн талдаа ахмадууддаа хайрлаж буй төрийн удирдлагын сэтгэлийн их хишиг мэт харагдавчмонгол улсынхаа эдийн засаг өнөөгийн саарал жагсаалтад орсон зэрэг асуудлаа нягтлан бодож ул суурьтай шийдсэн эсэхэд туйлын эргэлзээ дагуулж байна улс орны хөгжил төрийн бодлого ул суурьтай шийдвэр ингэж поп маягаар гардаг байсан төрийн хүмүүсийн туршилга байсан бил үү бямбасүрэнгийн үед 20 дугаар тогтоол гээд нэг шийдвэр гарч хэсэг бүлэг мэдээлэлд ойрхон хүмүүс завшсан

Avatar

Зочин 2020-01-08 202.179.27.106

Шийдвэр гаргагчид бол МАН шүү дээ. Ерөнхийлөгчид мөнгө санхүүгийн эрх мэдэл байхгүй. Сөрөг хүчинд ч байхгүй.

Avatar

Иргэн 2020-01-08 202.126.89.205

Дунд болосролтой Ерөнхийлөгч Баттулга, цэргийн бага дэслэгч Ерөнхий сайд Хүрэлсүх нарын популизм манай улсыг Венесуэлийн замаар хөтөлж сүйрүүлэх вий дээ.Гарах гарц нь энэ төмөр өргөхөөс өөр чадваргүй нөхдүүдийг даруй огцруулах явдал юм

Avatar

Иргэн 2020-01-08 202.9.47.23

Undur zeeltei, tetgever undurtei humuusiin zeeliig ,baga zeeltei humuusiin hemjeend l hagaslan haah heregtei shuu, yaj ch bodson.

Avatar

Сэтгүүлч 2020-01-08 192.119.164.145

Энэ зээл тэглэх тооцоог Монголбанкны эдийн засагчид хийсэн гэж Занданшатар дарга хэлсэн. Хэрэв үнэн бол тэр эдийн засагч гэх этгээдүүдийг бүгдийн МБ аас хөөж явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-08 103.80.211.79

za zailaa ene l neeh tgl ulsaa bodol namdaa ad bolod ogtsorow gj hutsana biz tiim l bsn bol ter yedee iim yum boloh gj bn ene ter gd duugarahad yadgiin

Avatar

Zochin 2020-01-08 202.126.89.179

iimerhuu uih, ayulgui baidliin zuvluluus ugsun yavuurgui daalgavaruudiig bieluulj bolku, chadku gesniih n tuluu yavuulsan sht, chi medeegui yum uu? Mungu hevlej tumur zam bari gehed n battulgad chadku gej helseniih n tuluu, zeeliig tegle gehed n chadku gej bat zogsoj bsaniihaa tuluu husagdsan shtee

Avatar

Зочин 2020-01-08 202.55.180.58

Mongoliin uls tur gej oorsdiigoo bodson, ulsaa bodoxgui maa

Avatar

Зочин 2020-01-08 64.119.17.204

Buurunhii Bayart bumburuud l Yavaad ugdug sh de ugaasaa.temtsej suraagui manj aimhai hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж