Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү? | News.MN

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү?

VS

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү?

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн шийдвэр нийгмийг талцуулахад хүргэв. Уг шийдвэрийг ажил хэрэг болгохоор ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.

Энэ долоо хоногийн VS буландаа ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нь  зөв эсэх талаар Монголын ахмадын холбоо болон хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, ХНХ-ын сайд С.Чинзоригийн байр суурийг онцолж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын хэсгийг ахлагч, С.Чинзориг:

Тэтгэврийн зээл бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Нийтдээ 229 мянган иргэд тэтгэврээ барьцаалсан зээл авсан. Тэдний 90 хувь нь зургаан саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Хангалуун амьдралтай иргэд зээл авдаггүй нь тодорхой. Тодорхой хугацааны тэтгэвэр барьцаалсан зээл аваад гар дээрээ нэг ч төгрөгийн тэтгэврийн мөнгөө авахгүй амьжиргаагаа авч явна гэдэг хүнд. Манай Засгийн газар тэтгэврийн зээлийг үе шаттай бууруулж байгаа ч зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ахмадуудаа нэг удаа төрөөс харж үзэх зорилгоор энэ арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн. Зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. Мөн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон.

Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох замаар бий болгохоор тусгасан. Салхитын мөнгөний ордны ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна.

Цагаан сараас өмнө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Монголын ахмадын холбоо:

Монголын ахмадын байгууллагын судалгаагаар, 305.7 мянган ахмад настан байгаа. Тэдний 60 орчим хувь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын хувьд төр засагтаа баярлаж байна. Нөгөө талаас энэ асуудалд бухимдалтай байгаа ахмадууд ч бий.

Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим хэдий ч зээл аваагүй хүмүүс яах юм бэ? Зээл авалгүй амьдралаа аргалаад явсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу? Оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн хүмүүс бас байгаа. Эдгээр ахмадууд маань гомдолтой байна. Зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянган ахмад настан 3-6 сарын хугацаатай 1-5 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл 10 мянга орчим хүн 10-15 сая орчим төгрөгийн, 4000 орчим хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Энэ бүх зээлийг тэглэнэ гэхээр шударга ёс мөн үү?

Үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй байдаг ч үүнийгээ шийдээгүй байж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан асуудлыг ажил болгоод байх юм. Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлж чадаагүй энэ нөхцөлд зээл тэглэж байгаа нь шударга бус байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад мөн 600 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо байдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Мөн зээлийн хэмжээ, зориулалт дээр судалгаа хийгээч ээ. Урт хугацаагаар, их хэмжээгээр авсан зээлийг төлөх нь шударга бус байна.

Төр ахмадуудынхаа орлогын баталгаат байдлыг бүрдүүлэх үүргээ төдийлөн сайн хангаж ирээгүйгээс болж ахмадуудын амьдрал, орлогын эх үүсвэр байнга доройтож, ядуурлын түвшинд хүрээд, олон жил болж байна. Энэ бүх байдлаас болон ахмадууд тэтгэврээ бөөнөөр нь урьдчилж авдаг болсон. Тэр бүх гачигдал дээр нь Монголбанк хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр, тэтгэвэр барьцаалсан зээл гэдэг нэр томъёо гарган ирж, хуулиар олгогдсон, ямар нэгэн суутгал хийхгүйгээр бүрэн хэмжээгээр олгох заалтыг зөрчиж, хүүгээс хүү авч хохироож ирсэн. Үнэн чанартаа энэ бол зээл биш гэж үзэх ёстой. Онолын хувьд ч, арга зүйн хувьд ч, эдийн засгийн агуулгынхаа хувьд ч тэр. Энэ бол ирээдүйдээ ашиглахаар өөрөө бүрдүүлсэн сангаасаа авч байгаа тэтгэвэр. Түүнд хэн ч халдах ёсгүй. Тэрнээс хэн ч тэгж мөнгө хүүлж, завсраас нь шамшигдуулах ёсгүй юм. Гэтэл Монголбанк тушаал, журам гаргаад, өндөр хүүтэйгээр зээлүүлдэг бусад арилжааны банкуудын зээлийн нэгэн адил загварт оруулаад, мөнгө хүүлдэг болчихсон. Ахмадууд тэтгэвэр хүрэхгүй байна гэхээсээ илүү энэ шударга бус шамшигдуулалтаа зогсоогоод өгөөч ээ, Монголбанкны шийдвэрийг хүчингүй болгож өгөөч ээ. Биднийг хохироосон бодит хохирлыг буцааж олгож өгөөч ээ гэдэг л асуудлыг тавьж байгаа юм. Монголын ахмадын холбоо сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ бүх асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын дарга, сайдууд болон бусад холбогдох албаныханд тавьсан, шийдээгүй. Гэтэл саяхан өр хуримтлагдлаа гэсэн хийсвэр тооцоолол мэдээлэл дээр үндэслээд, тэтгэврийн зээлийн өрийг тэглэнэ гэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-08 87.152.145.166

ахмадууддаа нэг удаагийн зээл олгоно гэсэн чинь улс төржүүлээд тамыэ тогооны үлгэр болгох гээ юү нэг хэсэг нь ч гэсэн өр зээлгүй болж болохгүй юү. Сар шиний өмнө бүгдээрээ өргүй болно гэсэн сэтгэлээр бусдад хайр өгч чадвал дараагийн бодлогод үлдсэн нь хамрагдана юм ээлжтэй байдаг. ахмадууд минь тамын тогоонд бус хайрын тогоонд амьдарцгаах юм биш үү.Судалгаагаар зээл авсан ахмадууд үр хүүхэд ач гучынхаа төлөө нийгэмд идэвхитэй байгаа эрсдлээс айлгүй зүртгэж л яваа зорилтот бүлэг

Avatar

Зочин 2020-01-08 103.229.123.63

Тэтгэврийн зээлтэй хүмүүсийн зээлийг тэглэх биш зээлтэй, зээлгүй бүх ахмадууддаа жигд хувь хүртээх нь зөв шүү. 2021 оны 5 сард 1сая төгрөгийг зээлгүй хүмүүст олгоно гэдэг бол хууралтын 1 хэлбэр.

Avatar

Зочин 2020-01-08 202.126.89.93

Энэ төрийн ялгаварлан гадуурхаад байгаа боломжийн амьдралтайд тооцогдсон 190000 хөгшдийн нэг байнаа. Энэ төр чинь яачихсан төр вэ? ЖДҮ гээс зээл аваад хожчихсон ИХн гишүүд монжчихсон, тэднээ эрхэмсэг ерөнхийлөгч яасан, яагаа ч үгүй толгойгий илээд өнгөрөөсөн, зээл авсан хэдэн хөгшдөө зөв хө гээд зээлий ньтэглээ гэсэн, бор зүрхээрээ шударгаар амьдарч яваа ард түмнээ яасан? Хохь чинь та нар бидэнтэй адил хангалуун боломжийн амьдралтай болохоор зээлгүй амьдарч байгаа юм, хоосон үлд гэж байгаа юм бн

Avatar

Зочин 2020-01-08 122.201.22.41

Бид эсэргүүцэж байна.

Avatar

Зочин 2020-01-08 122.201.22.41

Та бүхэнд улс эх орноо гэх сэтгэл байна уу??Ирээдүй хойч үе чинь та нарын тэтгэвэрийн зээлийн энэ балгийг чинь төлнө.Бид яаж цалингаа нэмүүлж яаж сайхан ирээдүйг хүлээх болж байна.Та нарт өмнө нь өгсөн тэр бэлэн мөнгө та бүхний амьдралыг яаж дээрдүүлсэн юм бэ?Сайтхр бодоод үздээ

Avatar

Би зээлгүй ахмад. мадуудыг хэрэглээгээ хазгаарлаж хоолоо сойсны төлөө бүү доромжил, Чинзориг оо 2020-01-08 64.119.27.86

Би зээл авахаасаа айж дараа нь яаж хоолгүй амьдрах билээ гэж өөрийгөө сойж хасаж танаж амьдардаг эмээ байна. Үүнийхээ төлөө та нарт доромжлуулж басуулж чинээлэгээ дуудуулж суух гэж үү. Битгий биднийг ингэж талцуул та нарт санал өгнөө гонж. Бүүр ихээр хорсож гомдож байна

Avatar

ЦДОО 2020-01-08 66.181.177.191

800 гаруй тэрбум төгрөг наанаа ахмадуудын зээлийн өрийг тэглэж байгаа мэт харагдавч цаанаа Ерөнхийлөгч, МАН, АН-ын сонгуулийн мөнгийг босгож байгаа нь тодорхой. Ахмадууд хэзээ, хэдийг төлж зээлээ барагдуулах нь тийм ч найдвартай биш байхад гэнэт ХААН Банк, Төрийн банк бараг нэг наяд төгрөгийг тэнгэрээс унаж байгаа юм шиг хуваа авах болохоор энэ 2 банк Ерөнхийлөгч, МАН, АН-д хэдэн зуун тэрбумаар өгөх нь тодорхой шүү дээ. Харамсалтай нь энэ мөнгө ард түмний мөнгө, нийт олны цуглуулсан хөрөнгө.

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.189

Zeelgui ahmadyyd bugdeerei talbai deer jagshaachee.

Avatar

zochin 2020-01-08 202.131.234.154

Balai erguu dajag bna aa. Tetgever nemex mungu alga geed bsan. Tetgevriin zeel teglen geed xuchaad. Uursdiin sonirxoloor garsan xumuusiin tetgever baga bna geed. Tulsunuuruu avdag zarchim xaachsan be. Teg xumuus garaad zaluugaaraa zugeer suugaagui um xiisen. Mungu olson. tetgevriin zeel avaad zugeer baigaagui udsun uusan omsson zuusen xuuxeddee ugsun.

Avatar

Зочин 2020-01-08 112.72.15.78

Ер нь нийт ахмадуудад хүртээлтэй байдлаар шийдэх хэрэгтэй. Ахмадын зээлийг тэ:глэх сургаар оны өмнө чимээ дуулсан нөхдүүд зээл авсан байхыг үгүйсгэхгүй Түүнийг судлах хэрэгтэй. Нийтлэг байдлаар 3-4 саятайг чөлөөлөөд олон саяын зээлтэйг арай бүгдийг чөлөөлөхгүй байлгүй. Зээлийг чөлөөлбөл зээлгүй бор зүрхээрээ амьдарч байгаа ахмадуудаа бас бодолцох байлгүй дээ.

Avatar

Зочин 2020-01-08 103.26.194.191

Тэтгэврийн зээлээ 1сарын 3 нд төлсөн хүн яах вэ

Avatar

Зочин 2020-01-08 202.131.239.190

БИ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ , ЭНЭ ЧИНЬ ҮНЭН ХЭРЭГТЭЙ ХОЙТ ҮЕЭЭСЭЭ ЗЭЭЛСЭН МӨНГӨ ӨРТНҮҮДЭД ТААЛАГДАХ ГЭЖ ХУДЛАА АМАЛСАНДАА БАНТАЖ МАШ БУРУУ. МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ БОЙМОЛЖ УЛС ОРОН ХҮН АРДАА СӨНӨӨХИЙН ЦОНДОН.
ҮНЭНДЭЭ МАНИЙГ БИШ, ХУВЬЧИЛЖ АВАХ БАНКАА ТОРДООД БАЙГАА НЬ ИЛТБАЙНА ШҮҮ.
МАН ТҮҮНИЙ ДОТОР ЗАНДАНШАТАР ГЭХ ТҮҮХИЙ ХҮҮ, АСАР ИХ АМБИЙЦТЭЙ БАГА МЭДЭГЧ ХӨӨРҮҮ БАГА ДАРГЫН ХИЙРХЭЛИЙГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ МАН СӨНӨЛӨӨ ГЭСЭН ҮГ

Avatar

ЯАГААД 2020-01-08 202.55.188.86

ЭНД УЛС ТӨРИЙН МАШ ТОМ АШИГ СОНИРХОЛ МЭДЭЭЖ ЯВЖ БАЙГАА. ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ХАМТРААД ГАРГАЖ БАЙГАА БҮХ ДАРГА САЙДУУДАД ЭНЭ БОЛ АЙМААР АШИГТАЙ БИЗНЕС БОЛЖ БАЙГАА ЮМ. ЧИНЗОРИГ САЙД ӨӨРИЙНХӨӨРӨӨ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. НҮД НЬ БҮЛТЭГНЭЭД Л. ХӨДӨӨ ОРОН НУТГИЙГ ОЛОН ЖИЛ УДИРДАЖ ЯВСАН ХҮН, ИРГЭД, АХМАДУУДЫН ЗОВЛОНГ ХЭН ХҮНЭЭС ИЛҮҮ МЭДЭРЧ БАЙГАА ГЭХЭД ИТГЭЛТЭЙ БАЙНА. ДААН Ч НАМЫН БОДЛОГООС УРВАЖ ШАРВАЖ БОЛОХГҮЙ. ТЭГЭЭД Л ЭНЭ ХҮН ДОТРОО ӨӨР ЮМ БОДОЖ БАЙВЧ, НҮҮРЭН ДЭЭРЭЭ ХУДЛАА ЦАРАЙЛАХААС ӨӨР АРГАГҮЙ…

Avatar

зочин 2020-01-08 139.5.219.126

Чинзориг гэж нэг Долдой өөрийн толгойгүй нөхөр. 10 саяаас зээл чөлөөлж болохгүй. Ялангуяа тэтгэвэрийн насанд хүрээгү ЦЭРГИЙНХАНЫГ ЧӨЛӨӨЛНӨ ГЭДЭГ БҮР БУРУУ тЭД НАР ЧИНЬ ХУВЫН КОМПАНИ ЗАХИРАЛУУД

Avatar

Зочин 2020-01-08 139.5.218.12

хэн нэгний халаасанд орсноос дээр шийдвэр ,одоо дахиж зээл олгохыг зогсоо

Avatar

зочин 2020-01-08 202.9.47.4

Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн санал худалдан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.Нийт тэтгэвэр авагчийн 70% ийг эзэлдэг 300 мянган төгрөгний тэтгэвэртэй өвгөд хөгшидийн зээл энэ чөлөөлөлтөнд хэр хамрагдаж байгаа бол.Өндөр тэтгэвэртэй ажил хийж буй залуухан настангууд л зээл аваад бизнес.машин.аялал зугаалга.байр сууц.орон гэр.хашаа байшин.арилжаа наймаандаа л инэнх голдуу хэрэглэдэг.Арай ядан 300 мянгаа амьдралдаа сар бүр хүргэж байгаа

Avatar

Өндөр настан 2020-01-08 192.82.69.225

Дэмжиж бна. Зөв шийдвэр. Төр засагтаа баярлалаа. Гэхдээ би зээл аваагүй. Ахмадуудыг баярлуулах нь буян шүз. Ахмадын холбоо эсэргүүцээд бгаа нь утгагүй. Тэд бол баячууд учир ядарсан ахмадуудыг ойлгохгүй ээ. Дэмий юм ярихаа больцгоо

Avatar

Gyr 2020-01-08 66.181.190.225

Aimaar luivar bolokh gej bna! 500 terbum togrog belneer 1 odor Khaan bankind orno! Tegeed l Khaan ii 53% iig 1 deeremchin avna daa! Dollar ter odor 3000 davna! Iim l yum bolj bna! Salkhitiin ordoos 100 jild ch tiim ikh ashig garakhgyi! Ter zygeer l ylger! Ene uls khaashaa yavchvaa!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Өндөр настан 2020-01-08 66.181.161.43

Би 21 настайгаасаа хойш 38 жил хүнд хортой уурхайн нөхцөлд ажиллаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр маань 820 мянган төгрөгөөр тогтсон. Оны өмнөхөн Солонгос улсад уушигны хагалгаанд орох зорилгоор тэтгэврээ зээлээд 16 сая төгрөг авсан. Амьтан ах дүү, үр хүүхдүүд маань бас нэмэгдээд хагалгаандаа амжилттай орсон. Тэтгэврийн зээлийн үлдэгдлийг маань тэглэж өгч буй төр засагтаа гүнээ талархал илэрхийлье. Одоо эмгэнийхээ тэтгэврээр болгоод л байна.

Avatar

жагаа 2020-01-08 122.201.23.44

ер н зээлээ буцааж төлөх н тэнэг хүний хийдэг ажил юм бн. ялангуяа сонгууль болох жил хахахаа

Avatar

3 2020-01-08 139.5.216.55

Үндсэн хуулиар бол хүнийг ялгаварлан үзэх хориотой.Бүгдэд нь тэгш хуваах нь зөвөө

Avatar

Өндөр настан 2020-01-08 192.82.69.225

Тэглэх нь зө.. Харих дахиад тэтгэврийх зээлийг урт хүүтэй зээлүүлэхийг зогсоох нь зөв. Ядарсан ахмадуудтай барьцах хэрэггүй. Төр дэм дараатэй арга хэмжээ авах л байх. Тэвчээртэй бө сур. Худлаа улс төржих шаардлагсгүй.

Avatar

Zochin 2020-01-08 103.57.93.174

Bitgii yalgaad baigaach ee tsagaan sariin umnu 3 sariin zeel jil bur avch tulj irseen zeeliin huu ni mongold hamgiin baga uchraas undur tetgevertenguud ih hemjeenii zeel avdagiig bodoltsoochee

Avatar

зочин 2020-01-08 202.126.89.215

Тэнцүү хуваагаад өгчихвөл энэ асуудалд хэн ч гомдохгүй, сайд дарга нар ч ядрахгүй, ТӨР ЗАСАГ ЕРӨНХИЙЛӨГЧ БҮГД НЭР ЦЭВЭР үлдэнэ шүү дээ. Ядаж бүх ахмадууд ялгаварлагдахгүй. Энэ шийдвэрт ядаж бүх ахмадууд баярлах болно Энэ энгийн логикийг олж хараач Улс даяараа маргаангүй болно Төрийн удирдлагуудн нэр хүнд ч унахгүй ш дээ

Avatar

Undur nastan emee. 2020-01-08 103.212.116.42

Huurhii mini!!!!!.Bvgd l etseg ehtei baigaa. baisan baih. ta nar mini hedhen ahmadyydaa yalgaj alagchilj handahaa boliochee.Bi ahmad nastan.odoohondoo PC deer yum bicheed setgegdelee ilgeej chaadhtaigaa bn. Bichij syraagvi helmeer vgtei gomdoloor dvvren ahmadyyd olon bgaa shvv dee. Bodoj neg vzeech. ta mini.

Avatar

Зочин 2020-01-08 192.82.68.141

Чинзоригсайд ачааны хүндийг үүрээд нүд бүлдэгнээд нэг л шаналгаатай харагдах юм.Заримдаа ээрч муураад өчигдөр тв25 сувгаар сурвалжлагч эмэгтэйн асуултанд хариулах гэж яав даа.хөөрхий наад нөхөр сайд их ядарч бөөрөнхий хариулан билээ.Тэглэх нь бууу гээд хэлчихгүй дээ гэж бодож суулаа.

Avatar

zochin 2020-01-08 103.212.116.42

tetgeweriin bodolt byryy. ajillasan jil ylsad tulsun niigmiin daatgalaasaa hediig ni uyrtej bgaa bilee geed tootsoh asyydal ih bgaa shvv. Ulsad 40 jil ajilllaad 300 garyaihan myangiig awch bn. 1995 onoos ND tuldud bolsnoos hoish 29 jil daatgal tuluud odoo chadan yadan amidarch bgaa ahmadyydaa neg bodoj vzeech. Olon hvvhed turvvlsen ehchvvd maani jild 1 udaa heden tugrugawch bgaa bilee. Bid chini ajil hudulmuruu erhleed vr hvvhdee usguj bolowsroltoi bolgood eh orondoo zohih hywi nemree oryylsan .

Avatar

зочин 2020-01-08 202.131.235.74

Зээл аваагүй ахмадууд төрдөө гомдож үхэх юм байна л даа. Арай гэж амьдралаа болгохын төлөө багахан тэтгэврээрээ чадан ядан амьдарсан ахмадууд хохироод үлдэх нь. Ээж, ааваараа тэтгэврийн зээл авахуулж хувьдаа хэрэглэцгээсэн хүүхдүүд хожих нь. Ахмадаа ялгаварлан гадуурхахын оронд жигд л тэтгэврээ нэм, эсвэр жигд л насныг ангиллаар адилхан өг.

Avatar

зочин 2020-01-08 202.131.235.74

Зээл тэглэхийг яасан ч дэмжихгүй. Ахмадаа ангилж, ялгаварлан гадуурхаж болохгүй. Боломжтой учраас төлнө гэж урьдчилаад авсан л тэтгэвэр. Төлж чадахгүй, амьдарч чадахгүй тохиолдолд ийм өндөр хэмжээний зээл авахгүй. Боломжтойг нь дэмжиж, дахин дахин тэтгэвэр олгож байна гэсэн үг. Тэр зээлийг аваад өөрсдөө л хэрэглэсэн. Аваагүй нь юу хэрэглэсэн болох вэ. Ерөнхийлөгчөө та дэндүү ухвар мөчид бодож байна.

Avatar

ahmad nastan. 2020-01-08 103.212.116.42

800 gaad ter bum tugruguu bvh ahmadyydda hywaagaad 1 ahmadad onogdoh munguu 12 sard ni hywaagaad tetgewer deer ni semhen nemeed ugchihuuch. Undur bolowsroltoi yhaalag hvmvvs turd ajillaj bgaa l gej bodoj bgaa shvv.

Avatar

Зочин 2020-01-08 203.91.115.37

Ард олон минь 20 онд МАНАН гаас салж монголоо улс шиг улс болгоё

Avatar

ahmad nastan. 2020-01-08 103.212.116.42

bichsen setgegdel ilgeegdehgvi bn?

Avatar

ahmad nastan. 2020-01-08 103.212.116.42

sain baitsgaana yy.Tetgweriin zeel awaagvi ahmadyydaa hureltseetei tetgwer awdag gej andyyraad bauh shig bnaa, tur zasgiin tergvvn darga nar maani. Ur zeelnees aidag baigaagaa bolgoj amidrah gej DEESHEE TENGER HOL DOOSHOO GAZAR HATUU gedgeer l amidarch bgaa ahmadyyd olon bgaa shvv. ER ni!!!!! zeeliig teglene zeel awaarai geed ter 10, 20 sayar ni awsah ahmadyydiin todorhoi hywi ni erh medeltengvvdiin ahan dvvs baij bolohoor yum bishvv. JDU sangiin zeel shig l yum bolj bn shvv dee. Sain vils bish

Avatar

Зочин 2020-01-08 122.201.31.191

Дор коммент бичсэн хүмүүс бүгд л төр засгийг буруушаажээ! Гэтэл та бид л тэднийг сонгосон биз дээ? Цаашид ингэж бухимдаж байхгүйн тулд энэ жил тэднийг дахин сонгохгүй л байх хэрэгтэй байна шдээ!!! 2021 онд Женкогоос салах хэрэгтэй!!!

Avatar

dyarth 2020-01-08 202.131.235.74

Tetgever tegleh ni ugaasaa shal utagagvi uneheer yadarsan hugshid bga gehde mash tsuuhun humuusiin huvida hereglesen mungiig bid nariin tatvariin munguur tuluh ni her onovchtoi ve bolij vz esvel uneheer yadarsan humuusiig ni sudalj gargaad tul

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.13

Салхитын ордыг ашиглахад ямар зардал гарахыг мэдэхгүй байж ингэж тэнэглэх хэрэг байна уу? Улс орноо ядуу байлгах бодолтой поп улс төрчдийн гай. Дахин олон жил төрд байх бодрлтой Улсын Их Хулгайчид!!!

Avatar

Иргэн 2020-01-08 64.119.20.81

Ямар нэг зүйл туйлын зөв байх биш Буруу зөвийг дэнсэлдэг Гэтэл энэ санаа шийдэл бол дэлхийд одоо байагүй тэнэглэл Бө цэрэг хцлчгар комсомолч нөрын дээд тэнэглэл Ард олон минь ухаахаач Энэ улс нурлаа

Avatar

зочин. 2020-01-08 202.179.31.87

Өвөө эмээ нарын эрх ач зээ нартаа зээл аваад прүсс машин аваад өгчихсөн мөнгийг төр төлөх нь хэр оновчтой вэ.Зээл аваагүй үлдсэн ахмадуудыг та нар хохь чинь гэх юмуу.Тэгж л ахмадуудаа харж үзээд байгаа юм бол зээл авсан аваагүй бүх ахмадууддаа адилхан хуваагаад өгчихвөл хэл ам дагуулахгүй шудрага юм биш үү.

Avatar

AX 2020-01-08 103.229.121.135

Тэтгэврийн зээлийн өрийг тэглэх асуудлыг яаран сандран шийдэж болохгүй. Мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр судалгаа хийлгүүлж, дүгнэлт гаргуулж байж шийдэж болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл чинь улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага билүү? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс эхлээд мэдээлэлд ойр байдаг хүмүүс ойр тойрныхондоо мэдээлэл өгч тэднээр их хэмжээний зээл авахуулсан байх боломжтой. Яг ЖДҮ-ийн зээл шиг. Үндэсний аюулгүй байдлын гишүүд чинь ЖДҮ-чид байгаа биз дээ

Avatar

ZOCHIN 2020-01-08 122.201.24.14

SAID GUAI ENE TENEGLELIIG ZOGSOOHIIG OROLDOHIIN OROND DAGAAD L NAMIRCH BAIH YUMAA. MORI UNASAN TOLGOIGUI HUN GEDEG L BAIH DAA.

Avatar

хөгшчүүл 2020-01-08 103.9.88.162

Чинзориг гэж зөнөсөн өвгөнийг тэтгэвэрт нь гаргаач ээ,үймүүлээд бужигнуулаад дууслаа

Avatar

TSE AAGII 2020-01-08 202.131.225.150

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ АХМАДУУД МААНЬ ӨӨРСДӨӨ ХЭРЭГЛЭСЭН НЬ ХЭД БИЛЭЭ ҮР ХҮҮХЭДДЭЭ АВЧ ӨГСӨН НЬ ХЭД БИЛЭЭ ЗАРИМ ШИНЭЭР ОРСОН ТЭТГЭВЭР АВАГЧ НАР ХҮҮ БАГАТАЙ ГЭЭД ТУЛТАЛ НЬ АВААД ӨНДӨР ХҮҮТЭЙГЭЭР БУСДАД ЗЭЭЛДДЭГ ХҮМҮҮС БАС БНА. ЭНЭ БҮГДИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ. ЭСВЭЛ ТОДОРХОЙ ХУВИАР ТООЦОЖ НД-С ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНС ҮҮСЭЭД САР БҮР ТЭТ АВЧ БГАА ХАРИЛЦАГЧ БҮРТ ХҮРТЭЭХ ЁСТОЙ. ИНГЭВЭЛ ШУДРАГА БАЙХ БАЙХАА. ТЭТ НЬ ӨНДӨРӨӨ ТОГТООГСОН ОЛОН ХҮМҮҮС БАЙГАА ТЭТ ЗЭЭЛИЙГ 2018 ОНД 36 САРААР ӨГЧ БАЙХАД

Avatar

Зочин 2020-01-08 202.131.225.150

ТУЛТАЛ НЬ АВААД ХЭДЭН 10САЯЫН ЗЭЭЛТЭЙ БОЛСОН ЗАРИМ НЬ ХӨӨРХИЙН 1САЯ ХҮРЭХГҮЙ Ч ЗЭЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙГАА ӨӨРСДӨӨ ХЭРЭГЛЭЭГҮЙ ЗЭЭЛИЙГ НЬ ТЭГЛЭХ НЬ БУРУУ

Avatar

Равдан 2020-01-08 192.82.76.173

Манай дунд мэргэжилтэй зураач Баттулга, цэргийн бага дарга Хүрэлсүх нарын сэтгэж олсон мунхаг санаа эдийн засгийг минь сүйрүүлэх вий дээ хөөрхий

Avatar

Зочин 2020-01-08 66.181.184.216

Бусдын өмнөөс бусадруу боргодог Сүхбаатар гэдэг нэртэй нохой байж л байгаа юм уу?

Avatar

Зочин 2020-01-08 66.181.161.110

Ахмадынхаа тэтгэвэр нэмэхэд 130 тэрбум арай ядан төсөвлөсөн төр сонгуулийн санал худалдан авахад 800 тэр бум зарцуулж байна гэж харж байна.Нийт тэтгэвэр авагчийн 70% ийг эзэлдэг 300 мянган төгрөгний тэтгэвэртэй өвгөд хөгшидийн зээл энэ чөлөөлөлтөнд хэр хамрагдаж байгаа бол.Өндөр тэтгэвэртэй ажил хийж буй залуухан настангууд л зээл аваад бизнес.машин.аялал зугаалга.байр сууц.орон гэр.хашаа байшин.арилжаа наймаандаа л инэнх голдуу хэрэглэдэг.Арай ядан 300 мянгаа амьдралдаа сар бүр хүргэж байгаа

Avatar

эх орон 2020-01-08 103.212.116.172

Буруу, ийм шийдвэр үнэн боловсролгүй, эх оронч биш, хувиа хичээсэн, ёс суртахуун байхгүй, хулгайч , нэр төр хөөсөн улсуудаас гарна. Үүний оронд тэр 5 цахилгаан станци, нефтийн үйлдвэр, өрөө төлөөч, үнэн ЭЗ-ийн боловсролгүй…. хөлдүү улсууд…. илжигний чихэнд ус. алт аль нь ч ялгаагүй.

Avatar

Зочин 2020-01-08 202.70.33.242

Ээжийгээ зээл авахуулж л байдаг байжээ. Зээлтэй хөгшчүүл, тэдни йүр хүүхдүүд хожих юм байна л да.

Avatar

Зочин 2020-01-08 66.181.161.26

776 тэрбум төгрөгийн зээлийн өрийн 230 тэрбум буюу 30 хувийн зээлийн өр 15500 хүнийх байна. Зээлийн өргүй гээд 180 мянган ахмад баялгын хувиарлалтаас хоосон хоцорч байна. Тэд банк бус байгуулага, хувь хүнээс гээд адилхан зээл авч л амьдарч байгаа. Энэ шударга ёс уу. Бодлогогүй , болчимгүй шийдвэр гаргавал амьдрах хугацаа нь хорвоогийн жамаар богиноссон бидний тэвчээр алдагдаж, тун эвгүй асууудал үүсэхэд мөн ч ойрхон байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж