"They/them"-ийг ганц тоон дээр хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

"They/them"-ийг ганц тоон дээр хэрэглэнэ

"They/them"-ийг ганц тоон дээр хэрэглэнэ

Мэрриам Вэбстер 2019 онд "Тэд"(they) хэмээх төлөөний үгийг ганц тоон дээр хүйс харгалзахгүй хэрэглэнэ хэмээн зарласан нь өдгөө өнгөрсөн арван жилийн хамгийн шилдэг үгээр нэрлэгджээ.

Шинэ Орлеан дахь Америкийн аялгууны нийгэмлэг уг шийдвэрийг нэгдүгээр сарын 03-нд гаргасан байна. Ингэснээр Америкчууд биеийн төлөөний хүйс илэрхийлдэг "she/her, he/him" гэх үгнүүдийн оронд "they/them" буюу тэд гэх утгатай төлөөний үгийг хэрэглэх сонголт бий болж байна.

Уламжлал ёсоор бол "Тэд" хэмээх үг нь олон тоо заадаг ч ийнхүү цахим толь бичгүүдэд дээрх үгний "Бид бүгд өөрсдийгөө болон бусдыг нэгэн ижил хэмээн харж, үзэж буйг илэрхийлэх төлөөний үг" хэмээх нэмэлт утга, тайлбар нэмэгджээ.

 Америкийн аялгууны нийгэмлэгийн шинэ үг хариуцсан тасгийн дарга Бен Зиммер "Энгийн ярианы салшгүй чухал хэсэг болсон төлөөний үг өдгөө нийгэмд их чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Хэлзүйчид анхаарна уу, өдгөө хүйс илэрхийлсэн төлөөний үг хэрэглэх нь зөв эсэх талаар асуудал их маргаантай болсоор байна. Тиймээс бидэнд ганц тооны "Тэд" хэмээх шинэ төлөөний үг гарч ирж байна. Энэхүү шинэ төлөөний үгийг олон хүмүүс дэмжин хэрэглэж "Тэр эмэгтэй/эрэгтэй" хэмээх төлөөний үгсийг хэрэглэхээс зайлсхийх болжээ" хэмээн ярьжээ.

Миний таньдаг эгэл хүн
"Тэд" хэмээн дуудуулахыг хүсдэг
Өөрийгөө болон өрөөлийг ижил гэж харвал
Өнө мөнхийн орчлонд их зүйлийг ойлгоно гэдэг
"Тэд" хэмээн нэг хүнийг дурсах нь
Бодоход ч ярихад ч хачирхалтай гэмээр
Гэвч "Тэд" энэ бүхэнд л хачин их дуртай
Бүх л "Тэд"-ний төлөө би залбиръя
Бодлынхоо цонхыг хаан зүрхний хаалгаа түр нээгээд
"Тэд"-нийг "Тэд" хэвээр нь хайрлая
Нийгэмлэгээс хийсэн мэдээллэр бол оны шилдэг үг нь ямар ч үг байж болох бөгөөд 2019 оны шилдэг үг "Тэд"-ийн араас "За хөгшчүүлээ"(ok boomer) хэмээх "Таны үзэл бодол хоцрогдсон байна" гэх утгатай үг жагсч байсан гэнэ.
Харин нэгэн цахим толь блог дээрээ "1300-гаад оны сүүл үеэс эхлэн "Тэд" хэмээх үгийг ганц тоон дээр хэрэглэх тохиолдлууд гарч байсан. Энэ нь "Та нар"(you), "Та"(you) хэмээх үг ганц тоо, олон тоон дээр ижил хэрэглэгддэгтэй ижилхэн. Бид "Та"(you) хэмээх үгийг ганц тоон дээр хэрэглэхэд хэцүү гэж үздэггүй шүү дээ" хэмээн бичжээ.
Харин өнгөрсөн есдүгээр сард Английн алдарт дуучин Сэм Смит энэхүү үгийн хэрэглээг дэмжиж өөрийгөө "Тэр эрэгтэй"(he) биш "Тэд"(they) хэмээн дуудуулах хүсэлтэй байгаагаа зарлан "Бид эхэндээ энэ үгийг хэрэглэхэд олон алдаа, үл ойлголцол үүсч магадгүй ч бүгд оролдоод үзэх хэрэгтэй. Та бүхнийг дэмжээсэй хэмээн хүсч байна" хэмээн твиттертээ бичжээ.
Мөн уг сэдвийн хүрээнд ач хариулах хэмээх утгатай "quid pro quo" хэмээх үг улс төрийн шилдэг үгээр нэрлэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: UNILAD.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж