"Тэтгэврийн зээлийг тэглэх бонд босгох нь эдийн засагт аюултай"

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

"Тэтгэврийн зээлийг тэглэх бонд босгох нь эдийн засагт аюултай"

"Тэтгэврийн зээлийг тэглэх бонд босгох нь эдийн засагт аюултай"

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.


-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг Засгийн газар дэмжиж, хуулийн төсөл өргөн барьсан. Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхийг та дэмжиж байна уу. Ер нь тэтгэврийн реформ чухал уу эсвэл нэг удаа тэглэх нь чухал уу?

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудал оруулж ирснийг би хувьдаа дэмжихгүй байгаа. 10 сая төгрөгөөс дээш  хүртэлх тэтгэврийн зээлтэй 10 мянга гаруй ахмад, 15-20 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5000 орчим ахмад байна. Энэ хүмүүсийн хувьд өндөр цалин авч байсандаа гол биш хуулийн цоорхой ашиглаж сүүлийн таван жил өндөр даатгал төлөөд, өндөр тэтгэвэр тогтоолгосон учраас тэтгэврийн зээлийн хэмжээ нь өндөр байгаа гэсэн үг. Бага тэтгэвэртэй түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг бол өөр хэрэг. Гэтэл сүүлийн таван жилийнхээ даатгалыг зориуд өндөр төлж, өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн зээлийг хавтгайруулж тэглэх нь буруу. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд энэ тухай ч яригдах байх. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд заасан тэгш, шударга зарчим алдагдана.

-Тэтгэврийн зээлийг тэглэх нь магадгүй нэг удаагийн шийдэл байх. Хамгийн зөв гарц нь юу вэ?

-Тэтгэврийн реформ болон хуулийн шинэчлэл хийх шаардлага зайлшгүй бий. 2020 оны төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Гэтэл дээр нь нэмээд ойролцоогоор 1 их наяд төгрөгийн тэтгэврийн зээл тэглэхээр болж байна. Нийт  421.1 мянган тэтгэвэр авагчийн дийлэнх нь 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Насаараа 30-40 жил улсад ажиллачхаад тэтгэврийн доод хэмжээ буюу 310 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь туйлын хангалтгүй. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх мөн тэтгэврийн зөрүүг арилгах нь зөв шийдэл болно.

Гадаадын улсад тэтгэвэртээ гарсан ахмад гавьяаныхнаа амралтад гарлаа гээд аялж зугаалж, амардаг. Гэтэл манайд тэтгэвэрт гармагцаа амьдралын доод түвшин рүү буюу ядууралд шилждэг. Яагаад гэвэл тэтгэврийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрдэггүйд холбоотой.

-Монголын ахмадыг холбооноос ахмадуудыг алагчлах ёсгүйг сануулж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүйг хэлэх улстөрчид ч байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ахмад бүрийн хандлага өөр өөр байгаа байх. Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн н.Лхагвасүрэн гэдэг тэтгэврийн ахмад надтай холбогдоод “Хэдийгээр тэтгэврийн зээлтэй ч гэсэн улс орон хямралтай байхад ахмадын зээлийг тэглэх шийдвэрийг дэмжихгүй байна. Оронд нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь зөв байсан” гэдэг надтай адил саналыг хэлж байсан. Ер нь бол популист амлалтаас улс орон сүйрдэг. Наад захын жишээ гэхэд Чалкогийн өр. Олон жил бид бага үнээр нүүрсээ өгсөн. Сонгууль ойртохоор амлалт өгөх нь сайн зүйл биш.  АН-ынхан бүх төрлийн зээлийг тэглэ гэж байна. Тэр мөнгө нь хаана байгаа юм бэ, байхгүй шүү дээ.  Ингэж уралдаж, популист улс төр хийвэл улс орон сүйрнэ.

-Тэтгэврийн зээлийг тэглэх эх үүсвэр нь эх орныхоо баялгийг барьцаалж босгох бондоор төлнө. Энэ нь эргээд эдийн засагтаа ямар нэгэн хүндрэл бий юу?

-Салхитын мөнгөний ордод бэлэн мөнгө байхгүй. Бонд гаргана. Энэ нь эдийн засагтаа сөрөг нөлөөтэй. Дотоодын бондыг банкууд худалдаж авснаар эдийн засаг хумигдана. Яагаад гэвэл 800 тэрбум төгрөгийн бонд банкууд худалдаж аваад ААН-үүдэд зээл олголт багасна. Энэ хэрээр Монголын эдийн засгийн урсгал саарах өндөр эрсдэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж