Визийн зөвшөөрлийн кодыг мессежээр илгээнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Визийн зөвшөөрлийн кодыг мессежээр илгээнэ

Визийн зөвшөөрлийн кодыг мессежээр илгээнэ

Виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчид мессежээр хүргэх боломжтой болжээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн визийн зөвшөөрөл олгосон кодыг “Юнител”, “Скайтел” болон “Мобиком”-ын хэрэглэгчдэд мессежээр мэдээлж байсан. Энэ удаад “Жи мобайл”-ын сүлжээг нэмэлтээр оруулж, тус үүрэн телефоны хэрэглэгчдэд визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээх боломжтой болсон байна.

Виз зөвшөөрлийн кодыг үүрэн телефоны бүх хэрэглэгчдэд ийнхүү мессежээр мэдээлснээр визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой болжээ. Харин мессежээр хариу ирүүлээгүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн төвийн 1800-1882 дугаарын утсаар тодруулах боломжтой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж