Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо | News.MN

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.

Шуурхай хурлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдан явуулж, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Баярын өдрүүдэд цагдаа болон бусад байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласнаар гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өмнөх 14 хоногоос буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Мөн энэ үеэр Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого энэ сарын 09-нөөс 15-ныг хүртэлх хугацаанд явагдах гэж байгаатай холбогдуулан Статистикийн хэлтсийн дарга, дүүргийн Тооллогын комиссын нарийн бичгийн дарга Д.Нарантуяа мэдээлэл хийлээ.

Хуралдааны төгсгөлд Засаг дарга дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

“2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах, Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулах ажлыг зохион байгуулах, угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараах учир нарийвчилсан тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд түүнийг хэрэглэх гарын авлагыг тараах ажлыг хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг даалгав.

Мөн угаарын хий мэдрэгчийг хэрэглэх сургалт явуулахыг үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: СБД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж