Ливерпүүл клуб Nike компанитай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб Nike компанитай гэрээ байгууллаа

Ливерпүүл клуб Nike компанитай гэрээ байгууллаа

Английн Ливерпүүл клуб 2020-2021 оны улирлаас эхлэн Nike компанийн урласан өмсгөлийг өмснө. Улаануудын хувьд одоогоор АНУ-ын New Balance компанитай гэрээтэй хамтран ажиллаж байгаа билээ. Ливерпүүл клуб албан ёсны мэдэгдэлдээ “ 2020-2021 оны Ливерпүүл клубын албан ёсны өмсгөлийн эрхийг эзэмшэгчээр дэлхийн тэргүүлэх спортын хувцас үйлдвэрлэгч Nike компанийг зарлаж байгаадаа таатай байна” хэмээжээ.

2020 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд Nike компани нь Ливерпүүл клубын тоглолтын өмсгөл, бэлтгэлийн болон аяллын хувцас, хэрэглэдэхүүнийг ханган ажиллах юм. Мөн түүнчлэн Ливерпүүл клубын өсвөрийн академи, эмэгтэй баг, дасгалжуулагч нар болон арын алба, Ливерпүүл сангийн хувцас хэрэглэгдэхүүн зэргийг ч мөн адил хангах болжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж