Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар хэлтсийн дарга нар мэдээлэл танилцууллаа.
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн мэдээг танилцууллаа.
Үргэлжлүүлэн дүүргийн Цагдаагийн газрын дарга Д.Манлайбаатар 2019 онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4696 хэргээр буюу 13 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт 44,9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн, нийслэлийн хэмжээнд 20261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 5391 буюу 21 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт 38,9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 10,1 хувиар өссөн байна. Тус газрын хариуцсан нутаг дэвсгэрт 2055 гэмт хэрэг бүртгэгдэж үүнээс хэрэг бүртгэлийн хэрэг 1953 хэрэг байгаа ба яллагдагчаар татсан хэрэг 664 бүртгэгдэж хэргийн илрүүлэлт 34 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,3 хувиар өссөн нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 277 хэргээр буюу 11,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв.
Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд 14 хоногт зам тээврийн ослын холбогдолтой 660 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Өмнөх 14 хоногтой харьцуулбал зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 12.8%-иар өссөн байна гэлээ.
Мөн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалтаар ажилласан тухай болон хөдөлмөрийн хяналтын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргаас эрх шилжин ирсэн ажил болон Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг 2020.03.01-ний өдрийн дотор зохион байгуулах, хороодын хэсгийн ахлагчийн цалин, урамшуулал нэмэгдэж байгаатай холбогдуулан ажлын үр дүнтэй нь уялдуулж олгох журам боловсруулах, хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.
ЭХ СУРВАЛЖ: ХУД