Калифорни түймрийн эсрэг ямаан сүрэг хөлсөлж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Калифорни түймрийн эсрэг ямаан сүрэг хөлсөлж байна

Калифорни түймрийн эсрэг ямаан сүрэг хөлсөлж байна

Калифорни муж өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа томхон түймрүүдтэй нүүр тулсан билээ. Харин өдгөө зарим хотууд түймэртэй тэмцэх арга барилаа өөрчлөн ямаан сүрэг хөлслөх болжээ.

Жишээ нь Лос Анжелесийн умард хэсэгт байрлах Анахейм хот байгаль орчин, газрын менежмэнт байгууллагатай хамтран ажиллаж, хотын ойр орчмын толгодуудад ямаан сүрэг "ажиллуулаад" жил тойрч байна. Нийт 400 орчим ямаа "Бугын хавцал цэцэрлэгт хүрээлэн" (deer canyon park) зэрэг газруудад хатсан өвс бутыг идсэнээр гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа гэнэ. Компанийн менежер Жонни Гонзалесийн хэлж буйгаар бугын хавцал зэрэг хуурай өвс ихтэй газарт ямаан сүрэг бэлчээх нь сүүлийн хэрэгжүүлж байгаа гал түймрээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэнэ. Тэрбээр "ажилчдаа" фермүүдээс түрээслэж авдаг ажээ.
Массачусетсийн их сургуулийн хийсэн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл хуурай өвс гал түймрийн эрсдлийг хоёроос гурав дахин өсгөдөг байна. Гэвч түймрээс сэргийлэхийн тулд ямаа бэлчээх нь хангалтгүй гэдгийг АНУ-ын геологич Жон Кили онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: NRP.ORG
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж