Шведийн “IKEA” компанийн “MALM” цувралын шүүгээнд даруулж амиа алдсан хоёр настай хүүгийн ар гэрийнхэнд 46 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ. Уг харамсалтай хэрэг 2017 онд болж байсан юм.
Энэ хэрэг олон нийтэд ил болсны дараа үүнтэй адил байдлаар буюу шүүгээ рүү авирч байгаад даруулж дахин 10 хүүхэд амиа алдсан бөгөөд хүүгийн эцэг эх “IKEA”-ийн тавилгыг аюулгүй байдлын стандартыг хангаагүй гэж тус компанийг буруутгасан билээ. Шүүх хурал гурван жил үргэлжилсний эцэст сая л эцсийн шийдэлд хүрч байна. “IKEA” компанийн зүгээс уг шүүгээг хананд бэхлэх шаардлагатай гэж зааварчилгаан дээр нийт таван удаа дурдсан байгаа хэмээн өөрсдийгөө өмгөөлсөн ч шүүхийн шийдвэр хүүгийн эцэг эхийн талд гарчээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ