Ираны генерал амиа алдсаны дараа алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрэв | News.MN

Ираны генерал амиа алдсаны дараа алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрэв

Ираны генерал амиа алдсаны дараа алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрэв

Ираны генерал амиа алдсаны дараа алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрэв

Өнгөрсөн Даваа гариг (2020.01.06)-ийн байдлаар, Ираны цэргийн командлагч Касем Сулеймани амиа алдсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр алтны үнэ ханш 2013 оны дөрөвдүгээр сараас хойш буюу сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрч өсчээ. Нэгдүгээр сарын 6-ны өдрийн арилжааны мэдээгээр, нэг унц алтны үнэ 1568,80 ам.доллар болж өссөн байна. Харин цагаан алтны үнэ нэг унц нь 2030,28 ам.доллар болсноор түүхэн дээд амжилт тогтоожээ.

АНУ өнгөрсөн Пүрэв гаригаас Баасан гариг (2020.02-03)-т шилжих шөнө Багдад хотын нисэх онгоцны буудал орчимд цохилт өгсний дараа Ойрхи Дорнодын байдал эрс хурцдаж, металлын үнэ өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

Дээрх цохилтын үеэр Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай хүчний командлагч, генерал Касем Сулеймани амиа алдсан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 1.5 хувиар өсөж, нэг торх нь 70.74 ам.доллар болсон байна.

Ойрхи Дорнодын байдал хурцадсаны улмаас нефтийн үнэ Баасан гариг (2020.01.06)-аас хойш өсөж байгаа тухай “Business Insider” цахим хуудаст мэдээлжээ. Мөн “WTI” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ өссөн байна. Техасын хөнгөн нефтийн ханш 1.2 хувиар өсөж, нэг торх нь 63.97 ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: MARKET WATCH

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж