Москва хот 300 электробусаар нийтийн тээврийн паркаа шинэчилнэ | News.MN

Москва хот 300 электробусаар нийтийн тээврийн паркаа шинэчилнэ

Москва хот 300 электробусаар нийтийн тээврийн паркаа шинэчилнэ

Москва хот 300 электробусаар нийтийн тээврийн паркаа шинэчилнэ

Москва хотын Тээврийн газраас мэдээлснээр энэ 2020 онд нийтийн тээврийн паркаа 300 электробусаар шинэчлэх ажээ.

"Өнгөрсөн жилийн өвөл хотын нийтийн тээвэрт цахилгаан автобусуудыг явуулж туршсан. Туршилт амжилттай байсан учраас энэ 2020 онд 300 цахилгаан автобусаар паркаа шинэчилнэ” хэмээн Москва хотын Захирагчийн Тээвэр хариуцсан орлогч дарга Максим Ликсутов сэтгүүлчдэд хэллээ.

Түүний хэлснээр өнгөрсөн жилээс туршсан электробусаар өдөр бүр 32 мянган зорчигч үйлчлүүлж байгаа ажээ.

Цахилгаан автобус нь хамаагүй үр ашигтай байгаа учраас яваандаа дизель хөдөлгүүртэй автобусуудыг паркаас халах зорилготой байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж