Мөсөн шоугаа дуусгаад Загитова бэлтгэлдээ эргэн орлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Мөсөн шоугаа дуусгаад Загитова бэлтгэлдээ эргэн орлоо

Мөсөн шоугаа дуусгаад Загитова бэлтгэлдээ эргэн орлоо

2018 оны олимпийн аварга уран гулгагч Алина Загитова спортын бэлтгэлээ түр зогсоон, мөсөн шоунд оролцжээ. Тэрбээр Татьяна Навкагийн зохион байгуулсан шоунд оролцсон бөгөөд шоу 2020 оны нэгдүгээр сарын 7-нд дуусчээ.

Шоуны хэвлэлийн албанаас мэдээлснээр шоу өндөрлөсний дараа Алина Загитова бэлтгэлдээ эргэн орсон гэв.

Загитова спортын амьдралаа хэвийн үргэлжлүүлж, 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл уралдаан тэмцээнд оролцож байгаад бэлтгэлээ түр зогсоон шоунд оролцох болсноо мэдэгдсэн. Энэ жилийн шоу “Спящая красавица. Легенда двух королевств” нэртэй байсан бөгөөд шоуны түүхэнд анх удаа карьераа үргэлжлүүлсээр байгаа олимпийн аварга оролцсоноороо онцлог байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж