Оросууд Үнэн алдартны шинэ жилээ тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Оросууд Үнэн алдартны шинэ жилээ тэмдэглэлээ

Оросууд Үнэн алдартны шинэ жилээ тэмдэглэлээ

Оросууд нэгдүгээр сарын 7-ны өдөр Үнэн алдартны шашны гол баяр болох Рождество буюу Зул сарын баяраа тэмдэглэлээ. Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төвийн хийсэн судалгаагаар оросуудын дөрөвний гурав нь энэ баярыг тэмдэглэдэг байна.

Рождество нь христийн шашинтнуудын гол баярын нэг боловч христийн урсгал, чиглэл бүр энэ өдрийг өөр, өөр өдөр тэмдэглэдэг. Нэгдүгээр сарын 7-нд Үнэн алдартнууд тэмдэглэдэг. Оросуудтай хамт Иерусалимийн, Польшийн, Гүржийн, Сербийн үнэн алдартнууд, мөн Юлианы цаг тооллыг шашиндаа хэрэглэдэг зарим нэг протестант, католикууд тэмдэглэдэг ажээ.

Шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран оросууд  энэ баярыг өргөн тэмдэглэдэг. Оросуудын 70 гаруй хувь нь Рождествог гэр бүл, найз нөхдийн хамт өргөн тэмдэглэж байна, мөн 25 хувь нь энэ баяраар заавал сүмд очдог хэмээн Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төвийн судалгаанд дурджээ.

Ялангуяа 45-аас дээш насныхан энэ баярыг заавал тэмдэглэдэг хэмээн судалгааны материалд өгүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж