УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийг тус бүр хэлэлцжээ. Нэлээн ширүүхэн хуралдаан болж өнгөрснийг эх сурвалж онцоллоо.
Бүлгийн гишүүдийн хувьд 2016 оны төсвийн хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж, “Ажилтай хүнийг ажилгүй болгох төсөв оруулж ирснийг сайн хэмээн магтах аргагүй” гэх байр суурь ч гарсан аж. Улмаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор бүлгээс ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан байна. Тус ажлын хэсэг нь төсөвт нэг бүрчлэн судалгаа хийж, ямар зардлыг хэтрүүлж ирэв, ямар зардлыг үр ашиггүй зарцуулж ирэв гэдгийг нягтлах аж.
Г.ДАРЬ