Хятад хакеруудын зорилтот улсууд нь Монгол, Энэтхэг

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Хятад хакеруудын зорилтот улсууд нь Монгол, Энэтхэг

Хятад хакеруудын зорилтот улсууд нь Монгол, Энэтхэг

Хятадын “Bronze President” цахим гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа Зүүн өмнөд Азийн орнуудыг чиглэж ирсэн тухай “Nationalcybersecurity” сайт мэдээлжээ.

Тэд Монгол, Энэтхэг тэргүүтэй хэд хэдэн зорилтот улсуудын төр, хууль сахиулах, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тагнаж байсан гэдгийг эх сурвалжид дурдсан байна.

АНУ-д төвтэй цахим гэмт хэргийг илрүүлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа явуулдаг “Secureworks” байгууллагын судлаачид энэ төрлийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг 2018 оноос ажиглаж эхэлсэн ч тэдний үйл ажиллагаа аль 2014 оноос эхэлсэн байх магадлалтай байгааг мэдээлжээ.

Тэдний үйл ажиллагааны гол талбар нь олон нийтэд нээлттэй эх сурвалжууд буюу цахим сүлжээ, байгууллагын дотоод сүлжээ, олон нийт, үйлчилгээний газрын “Wi-Fi” төхөөрөмж, гар утасны “USB” цэнэглэгч зэрэг байдаг бөгөөд эдгээр талбарууд дээр алсын зайнаас үүргээ гүйцэтгэх боломжтой “Cobalt Strike”, “PlugX”, “ORat”, “RCSession” вирусуудыг тарааж хэрэгтэй мэдээллүүдээ олж авдаг байна. Ийнхүү нэгэнт нэвтэрч чадсан сүлжээндээ тэд хууль бус үйлдлээ маш сайн нууж, хангалттай хэмжээний мэдээлэл олж авах хүртлээ удаан хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Мөн шинжээчдийн үзэж буйгаар энэ бүлэглэл нь маш нарийн зохион байгуулалттайгаас гадна ашиглаж буй арга хэрэгслүүдээс харахад маш найдвартай ар тал, санхүүжүүлэгч байна гэж сэжиглэж байна. Тэр ч бүү хэл Хятадын Засгийн газар ч байж болох юм гэжээ.

Эх сурвалж: NATIONALCYBERSECURITY, SECURITYWORKS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж