Японы ширээний теннисний холбооноос өчигдөр /2020.01.07/ Токио-2020 олимпийн наадамд оролцох шигшээ баг тамирчдаа танилцууллаа. Ширээний теннисний спортын дэлхийн томоохон гүрнүүдийн нэг Японы шигшээ багт дараах тамирчид багтжээ.
Эрэгтэй шигшээ багийн тамирчид:
- Томоказу Харимото
- Коки Нива
- Жун Мизутани
Эмэгтэй шигшээ багийн тамирчид:
- Мима Ито
- Касуми Ишикава
- Миу Хирано зэрэг тамирчид багтжээ.
Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй Томоказу Харимото болон эмэгтэйчүүдийн чансааны есдүгээрт эрэмбэтэй Касуми Ишикава нар анхны олимпийн наадамдаа оролцох бол Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Мима Ито хоёрдох олимпийн наадамдаа оролцоно. Тэднээс гадна Коки Нива болон Касуми Ишикава нар гурав дараалсан олимпдоо бэлэн байна. Мөн хоёр удаагийн олимпийн медальт Жун Мизутани 2008 оны Бээжингийн олимпоос хойшхи дөрөвдэх олимпдоо бэлдэж байгаа аж.
Б.Мөнгөнтамир
Холбоотой мэдээ