Британийн анхны сансрын нисэгч Хелен Шармэн саяхан “The Observer” сонинд өгсөн ярилцлагадаа харь гаригийн оюун ухаант амьтад байдаг, бидэнтэй зэрэгцэн дэлхий дээр амьдарч байх боломжтой тухай ярьсныг хэвлэлүүд онцолжээ.
Химич мэргэжилтэй Хелен Шармэн 1991 онд 27 насандаа Их Британиас анх удаа тойрог замд ажиллаж, хамгийн залуу сансрын нисэгчдийн нэг болж байв. Тэр Зөвлөлтийн Мир станцад найман өдөр ажилласан юм.
Тэрбээр “Гариг эрхэс хэдэн тэрбум оддоос тогтдог. Тэдгээрт амьдралын янз бүрийн хэлбэрүүд оршин байх боломжтой шүү дээ. Тэд бидэн шиг нүүрстөрөгч, азотоос бүтсэн гэж бодохгүй байна. Гэхдээ тэд одоо ч энд бидэнтэй хамт байж болох юм. Бид зүгээр л тэднийг харахгүй, мэдрэхгүй байж болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ