Австралийн түймэрт тамирчид хандив өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Австралийн түймэрт тамирчид хандив өгч байна

Австралийн түймэрт тамирчид хандив өгч байна

Австралийн хөлбөмбөгийн А-лигийн Уэлингтон Финикс клуб тус улсад нүүрлээд буй түймрийн гамшигт хандив цуглуулахын тулд  өөрсдийн тоглолтын тасалбараа хоёр ам.доллараар худалдаалж, тоглолтод оруулсан гоол бүртээ нэг мянган ам.долларын хандив өгөхөө зарлажээ. Уэлингтон Финикс клуб энэ амралтын өдрүүдэд Уэстэрн Сидней Уандерерс багтай тоглоно.

Мөн Австралийн мэргэжлийн сагсанбөмбөгийн лигийн  Иллавара Хавкс багт тоглож буй 18 настай Америк залуу тоглогч Ламело Бол өөрийн нэг сарын цалингаа түймрийг унтраах үйлст хандивлахаа мэдэгджээ. Тэрбээр 2020 оны NBA-ийн драфтын нэгээр сонгогдох магадлал өндөр байгаа юм.

Өдгөө 24 настай Австралийн мэргэжлийн талбайн теннисний тамирчин Ник Киргиос ч мөн өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан өөрийн амжилттай болгосон давуулалт болгоноо 200 австрали доллараар үнэлэн хандивын үйлст өгөхөө зарласан. Тэгвэл тэрбээр өнгөрөгч баасан гаригт тоглосон тоглолтдоо 20 удаа амжилттай давуулалт хийн 4 мянган австрали доллар хандивлсан байна. Түүний адил Австралийн крикетийн тамирчид болох Крис Линн, Глен Максвел нар өөрсдийн амжилттай болгосон цохилт болгондоо 250 австрали доллар хандивлахаа зарлажээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж