Британийн "Торнадо» сөнөөгч онгоц. Фото: АР
НАТО-гийн сөнөөгч онгоцуудад “аюул үүссэн тохиолдолд” Иракийн тэнгэрт Оросын Агаар сансрын хүчний нисэх онгоцнуудыг буудахыг зөвшөөрсөн гэх мэдээлэл хэвлэлээр гарсанд тайлбар өгөхийг Москва Лондонгоос шаардлаа. Энэ тухай Их Британид суугаа Оросын Элчин сайд Александр Яковенко ням гаригт мэдээлэл хийв.
Элчин сайдын хэлснээр, Иракийн агаарын орон зайд Их Британийн болон Оросын онгоцуудын хооронд мөргөлдөөн гарч магадгүйг өгүүлсэн нь өөрөө их ойлгомжгүй байгаа гэнэ. “Оросын нисэх хүчин Иракийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлийн байрлалд довтолгоон хийхэд оролцдоггүй. Гэтэл Британийн болон НАТО-гийн онгоцууд Иракийн нутагт цохилт явуулж байгаа мөртлөө Оросын онгоцуудыг буудах тушаал авсан байна. Ийм тушаал тэдэнд өгөгдөн онгоцуудыг пуужингаар зэвсэглэсэн тухай Daily Star Sunday гэдэг британи сонинд бичсэн байна. Сонин уг мэдээг нийтлэхдээ Нэгдсэн вант улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжид тулгуурласан гэж онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР