Авто спортын “олимп”-т Ф.Алонсо өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Авто спортын “олимп”-т Ф.Алонсо өрсөлдөж байна

Авто спортын “олимп”-т Ф.Алонсо өрсөлдөж байна

Шинэ оны эхэнд зохиогддог спортын томоохон үйл явдал бол авто спортын “ОЛИМП” гэгддэг Дакар Ралли уралдаан юм. Дакар Ралли уралдаан энэ жил бууриа сэлгэсэн бөгөөд 40 жилийнхээ түүхэнд анх удаагаа Ази тивд зохиогдож байна.

Анх 1979 онд Францаас гараагаа эхлүүлж Африк тивийн Алжир, Нигер, Мали, Сенегал улсуудаар 21 хоног үргэлжилж байсан Дакар Раллид суудлын автомашин, мотоцикл, ачааны авто машины төрлөөр өрсөлдөж байсан. 2009 онд Өмнөд Америк тив рүү шилжин зохиогдож эхлэхдээ суудлын автомашин, ачааны авто машин, мотоцикл дээр нэмэгдээд дөрвөн дугуйтаар бүл нэмж байсан. Тэгвэл энэ жил анх удаагаа Ази тивд, тэр дундаа Арабын хойгт зохиогдож байна.

Тэмцээн энэ сарын 5-17-ны өдрүүдэд Саудын Араб улсын нутгаар 12 гараанд автын 5 төрлөөр өрсөлдөж төрөл тус бүрийн аваргуудаа тодруулах учиртай. Тэмцээний эхний гараа 5-ны өдөр Саудын Араб улсын баруун нутаг, Улаан тэнгисийн эрэг дэх Жидда хотоос эхэлсэн бөгөөд 2 гараа явагдаад байна. Өнөөдөр тэмцээний 3 дахь гараа Саудын Арабын баруун хойд нутагт шинээр баригдаж буй ухаалаг хот Неомд явагдана.

Энэ удаагийн Дакар Ралли уралдаан анх удаагаа Ази тивд зохиогдож байгаагаас гадна авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны хошой аварга Ф.Алонсо мөн анх удаагаа авто спортын “Олимп”-т хүч сорьж байна. Суудлын авто машины төрөлд “Тоёота Газо” багийн өмнөөс уралдаж байгаа Ф.Алонсо эхний өдөр 11-р байранд орсон бол өчигдөр явагдсан гараанд 63-р байранд шалгарчээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж