Трампын толгойг авчирсан хүнд 80 сая доллар амлажээ

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Трампын толгойг авчирсан хүнд 80 сая доллар амлажээ

Трампын толгойг авчирсан хүнд 80 сая доллар амлажээ

АНУ-ын арми өнгөрсөн баасан гаригт /2020.01.03/ Иракт агаарын дайралт хийх үеэр Ираны тусгай хүчний генерал Касем Сулеймани амь насаа алдсан нь хоёр улсын дайсагналцалыг улам өдөөсөн юм.

Генерал Касемыг үдэн гаргах ёслол даваа гаригт /2020.01.06/ болж Тегераны гудамж талбайд хэдэн зуун мянган хүн жагсч, гашуудсан юм. Тусгай хүчний генералыг эцсийн замд нь үдэх ёслолыг улсын төв телевизээр шууд дамжуулсан бөгөөд энэ үеэр генералынхаа өшөөг авч, АНУ-ын Ерөнхийлөгчийн толгойг авсан хүнд 80 сая ам.доллар өгөхийг оршуулгын ёслолыг зохион байгуулагч /одоогоор нэр нь тодорхой болоогүй/ уриалсан байна.

Тэрбээр Иран улс 80 сая хүн амтай учир хүн бүр нэг ам.доллар хандивлахад 80 сая ам.доллар бүрдэнэ хэмээгээд АНУ-ын Ерөнхийлөгчийг “шар толгойтой, солиотой, хөгшин өвгөн” гэж цоллосон байна.

АНУ-ын дайралтын дараа Иран улс өшөөгөө заавал авна гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа Дональд Трамп “ Иран нэг л удаа АНУ-руу халдах юм бол эдийн засаг, соёлын түүхэн дурсгалт 52 байршлыг бөмбөгдөнө” хэмээн сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн юм.

Ийнхүү Иранд Трампын толгойг авах талаар яригдаж эхэлмэгц АНУ-ын өвлийн ордон гэгддэг Мар-а-Лагод харуул хамгаалалтыг нэмэгдүүүлж, орж, гарч буй зочдыг маш сайтар нягтлан шалгах болжээ. Мөн түүнчлэн Мар-а-Лаго орчмын газар нутаг дээгүүр онгоц, дрон нисгэхийг хориглосон байна.

Эх сурвалж:DAILYMAIL, CBS, METRO.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж