Цэнхэр гарагийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Цэнхэр гарагийн ногоон талбайн эргэн тойронд

Цэнхэр гарагийн ногоон талбайн эргэн тойронд

Английн хөлбөмбөгийн холбооны FA цомын 4-р шатны сугалаа явагдлаа. Ливерпүүл клубын өрсөлдөгчөөр Чампионшип дивизионы Бристол Сити болон 1-р дивизионы Шрусбери Таун клубуудын нэг нь байх бол FA цомын 13 удаагийн аварга Арсенал клуб Борнмут клубтэй, Челси клуб Халл Сититэй, Манчестер Сити клуб Фулхэмтэй таараад байна. ФА цомын 4-р тойргийн тоглолтууд нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болно.

Италийн шигшээ баг болон Рома клубын шилдэг тоглогч Даниел де Росси хөлбөмбөгчний 18 жилийн замналаа өндөрлүүлж пүүзээ хананд өлгөлөө. Тэрбээр өнгөрсөн зун 18 жил тоглосон Рома клубээ орхин Аргентиныг зорин очиж Буко Хуниорс багтай нэгдээд байсан ч ердөө 5 тоглолтонд оролцсон. Өдгөө 38 настай Рома клубын сүүлийн “жанжин” де Росси бэртлийн улмаас ийнхүү их спортоо орхиж байна. Итали хагас хамгаалагч де Росси Рома клубын хүүхдийн академиас 2001 онд үндсэн багт дуудагдснаас хойш 18 жил тоглохдоо клубынхээ төлөө 616 тоглолтонд оролцсон нь Ф.Тоттигийн дараа орох түүхэн амжилт юм. Клубын хамтаар Италийн цомд хоёр, Италийн супер цомд нэг удаа түрүүлснээс гадна Италийн шигшээ багийнхаа хамтаар Дэлхийн аваргад түрүүлж байсан.

Испанийн Реал Мадрид клуб болон Хорват улсын шигшээ багийн хагас хамгаалагч Л.Модрич Юнайтед Ди.Си багтай яриа хийж байгаа ажээ. Өдгөө 34 настай Л.Модричийг АНУ-ын Мэйжор лигийн Юнайтед Ди.Си клубтэй нэгдэж магадгүй байна.

Челси клубын Франц довтлогч багаа орхиж магадгүй болоод байна. Өдгөө 33 настай О.Жируг дасгалжуулагч Ф.Лампард ашиглахгүй байгаа бөгөөд энэ улирал эхэлснээс хойш ердөө 5 тоглолтонд оролцож ганц ч гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж амжаагүй байна. Франц довтлогчийг Астон Вилла болон Ньюкасл клубууд сонирхож байна.

Италийн Интер Милан клуб энэ өвөл Артур Видал болон Кристиан Эриксен нарын аль нэгийг авчирах талаар ярилцаж байна. Клубын ерөнхийлөгчийн мэдэгдэж буйгаар Тоттенхэм Хотспур клубын К.Эриксенээс илүүтэй Барселона клубын А.Видалыг сонирхож байна. Харин Английн Арсенал клуб Германы Бавари Мюнхен клубээс төвийн хамгаалагч Ж.Боатенгийг авахад ойрхон байна. Талууд аль хэдий нь яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн байна. Герман хамгаалагч Ж.Боатенг 2010-2011 оны улиралд Английн премьер лигийн Манчестер Сити клубт тоглож байжээ.

38 настай Швед довтлогч З.Ибрагимович хэдхэн хоногийн өмнө Италийн АС Милан клубтэй нэгдсэн. Тэгвэл өчигдөр лигийн 18-р тойргийн хүрээнд явагдсан Сампдориа клубтэй хийсэн тоглолтын 55 дахь минутанд сэлгээгээр талбайд орж ирснээр 4 арван дамжин талбайд гарч тоглов. Тэрээр 1999 онд нутгийнхаа Мальмо клубт мэргэжлийн замналаа эхлүүлж байсан бөгөөд 1990, 2000, 2010, 2020 гэсэн дөрвөн өөр арванд хөлбөмбөгийн ногоон талбайд тоглож байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж