Москвагийн дербид Химки ялалт байгууллаа | News.MN

Москвагийн дербид Химки ялалт байгууллаа

Москвагийн дербид Химки ялалт байгууллаа

Москвагийн дербид Химки ялалт байгууллаа

Оросын сагсанбөмбөгийн ВТБ лигийн ээлжит нэгэн тоглолт Химки болон ЦСКА Москва багуудын хооронд явагдан Алексей Шведээр удирдуулсан Химки баг 96-80 харьцаатай талбай дээрээ ялалт байгууллаа.

Москвагийн бүсийн хоёр багийн тоглолтод Химки багаас Янис Тимма 26 оноо, Алексей Швед 18 оноо, 9 дамжуулалт, Жереми Эванс 17 оноо авч багаа ялалтад хөтөлсөн бол хожигдсон армийн багаас Даррун Хиллард 24 оноо, Майк Жеймс 20 оноо тус тус авсан ч хангалтгүй байлаа. Тоглолтын хувьд хоёр баг эхнээсээ ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч Химки баг дөрвөн үеийн турш тогтвортой тоглож үе болгон дээр 20-с дээш оноо авсан нь тэдний ялалтын гол шалтгаан байлаа.

Оросын ВТБ лигийг Химки баг 12 хожил 1 хожигдолтой тэргүүлж байгаа бол ЦСКА Москва баг 10 хожил 4 хожигдолтой араас нь нэхэж байна.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-07 66.181.166.196

Москвагийн дерби ч гэх юун дэмий юм ярьдаг юм, нэг хотын хоёр баг тоглохоор л дерби болчихдог ч юм биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж