Оросын сагсанбөмбөгийн ВТБ лигийн ээлжит нэгэн тоглолт Химки болон ЦСКА Москва багуудын хооронд явагдан Алексей Шведээр удирдуулсан Химки баг 96-80 харьцаатай талбай дээрээ ялалт байгууллаа.
Москвагийн бүсийн хоёр багийн тоглолтод Химки багаас Янис Тимма 26 оноо, Алексей Швед 18 оноо, 9 дамжуулалт, Жереми Эванс 17 оноо авч багаа ялалтад хөтөлсөн бол хожигдсон армийн багаас Даррун Хиллард 24 оноо, Майк Жеймс 20 оноо тус тус авсан ч хангалтгүй байлаа. Тоглолтын хувьд хоёр баг эхнээсээ ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч Химки баг дөрвөн үеийн турш тогтвортой тоглож үе болгон дээр 20-с дээш оноо авсан нь тэдний ялалтын гол шалтгаан байлаа.
Оросын ВТБ лигийг Химки баг 12 хожил 1 хожигдолтой тэргүүлж байгаа бол ЦСКА Москва баг 10 хожил 4 хожигдолтой араас нь нэхэж байна.
Б.МӨНГӨНТАМИР