Италийн Сериэ-А лигийн 18-р тойрог урд шөнө явагдаж өнгөрлөө. Энэхүү тойргийн гол үйл явдал нь Златан Ибрахимович АС Милан клубтээ эргэн ирж анхны тоглолтдоо оролцсон нь байлаа. Тэрбээр тоглолтын 55 дах минутанд Польш довтлогч Пиатекээр солигдон талбайд гарсан ч багтаа тусалж чадсангүй. АС Милан клуб Сампдориа клубтэй гоолгүй хуурай тэнцэж лигтээ 16-р байртаа үлдлээ.
Харин Ювентус-Каглиари гэсэн тоглолтод Кристиано Роналдо гангарч, 2020 оныхоо анхны тоглолтод хэт-трик буюу гурван гоол орууллаа. Энэ нь өдгөө 34 настай Португал довтлогчийн карьертаа хийж буй 56 дах хэт-трик байжээ.Тус тоглолтод Роналдогийн гурван гоолоос гадна Гонзало Игуайн ахин нэг гоол оруулан баг нь 4-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө хожиж Интер Милан клубтэй адил 45 оноотой лигээ тэргүүлж байна.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ