"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий" | News.MN

"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий"

"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий"

"Сарын 800 мянган төгрөгийн төлбөр авдаг СӨХ бий"

Орон сууцанд амьдардаг айлууд СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоог сайн мэднэ. Гэхдээ яг ямар үйл ажиллагаа явуулдаг, юуг хариуцаж ажилладаг, авсан мөнгөө юунд зарцуулдаг талаар иргэдэд тодорхой мэдээлэл байдаггүй. Тэр бүү хэл СӨХ-ын дарга, бүтэц, зохион байгуулалт, үүрэг чиглэлийг ч мэддэггүй нь олон. Өөрийн оршин суугаа гэрт сантехникийн ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд СӨХ хариуцаж засах ёстой. Бид төлбөрийг нь төлөх ёсгүй гэсэн байр сууринаас иргэд ханддаг.

Тэгвэл үүнийг СӨХ хариуцдаггүй. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг л хариуцдаг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хонгилоор явж буй инженерийн шугам сүлжээ, орц, орцонд буй цонх, паар, хаалга, камер, гэрэлтүүлэг, мөн цахилгаан шат, хана, дээвэр зэргийг СӨХ засах үүрэгтэй талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга М.Галбаатар ярьж байна.

-ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СӨХ-Д ХАРИУЦУУЛНА-

СӨХ бол иргэдийн нэгдлээс байгуулагдсан олон нийтийн байгууллага. Хуулийн этгээдийн эрхгүй. Нэг ёсондоо иргэд нь өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулагдсан байдаг. Өөрийн гэсэн бие даасан хуультай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 680-аад нь Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл /СӨДЗ/-д харьяалагддаг аж. Уг зөвлөл харьяандаа байгаа СӨХ-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, жил бүр түвшин тогтоох үзлэгийн хяналт тавьж ажилладаг. Ингэхэд багагүй зөрчлүүд гардаг байна.

Ялангуяа сүүлийн үеийн шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороооллыг барьсан барилгын компаниуд өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулж, төлбөр нэхдэг явдал хэрээс хэтэрсэн тухай ихээр ярих болсон. Үүнийг цэгцлэх үүднээс оны өмнөхөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй СӨХ-ыг иргэдийн мэдэлд өгөх захирамж гарчээ.

Мөн өмчийн маргаантай байдаг хүүхдийн тоглоомын талбайг СӨХ-д хүлээлгэн өгч, жилдээ нэг удаа урсгал засвар хийх мөнгийг төсөвлөх байдлаар зохицуулалт хийсэн байна.

Энэ мэт оршин суугчдын эргэлзээ, гайхлыг төрүүлдэг зарим асуултад Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн дарга М.Галбаатараас хариулт авлаа.

-ӨРӨӨНИЙ М.КВ-ТААС ХАМААРЧ СӨХ-НЫ ТӨЛБӨР ТӨЛДӨГ-

-СӨХ-ны төлбөр харилцан адилгүй байна хэмээн иргэд ярьдаг. Дундын өмчлөлийн м.кв-таа бодож төлбөр авах ёстой байтал хувийн өмчийн өрөөний хэмжээнээс хамаарч төлбөр тогтоож байна гэдэг?

-Одоогийн байдлаар СӨХ-ын төлбөр 10-400 мянган төгрөгийн хооронд байна. Яагаад харилцан адилгүй байна вэ гэхээр авч буй үйлчилгээнээс хамаарч байгаа юм. Бидний яриад буй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд СӨХ-ын мөнгө, орон сууцны хэрэглээний төлбөр хоёроо нэг дор авдаг. Үүнээс болоод СӨХ-ын төлбөр их гарч байгаа мэт харагдаад байна. Үүнээс гадна тухайн байрны оршин суугчдын тооноос хамаарч байгаа юм. 30 болон 300 өрхтэй байр харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл, засвар хийлээ гэхэд гарах төлбөрийг 30 хуваах, 300-д хуваах хоёр өөр шүү дээ.

Таны хэлдэгээр өрөөний м.кв-таар тооцож СӨХ-ны төлбөр авч буйг иргэд ихээр шүүмжилдэг. Үүн дээр тайлбар хэлэхэд нэг болон дөрвөн өрөөтэй айлын хооронд дундын өмчлөлийн эд материалыг ашиглахад ялгаа гарна.

Тухайлбал дөрвөн өрөөтэй айл өрөөнийхөө хэмжээгээр дундын өмчлөлийн дээвэр, хана ашиглахаас гадна тог, цахилгаан, мөн дундын өмчлөлийн инженерийн шугам, сүлжээ ашиглан авч байна. Нэг өрөөтэй оршин суугчаас илүү хэмжээний засварын мөнгө төлөх ёстой. Тиймээс метр квадратаар тооцож байгаа юм.

-САРЫН 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР АВДАГ СӨХ БИЙ-

-Иргэд СӨХ-ны төлбөр өндөр байна гэж ярьдаг. Танайд энэ талаар гомдол хэр ирдэг вэ?

-Жишээлбэл уулын замаар явахад нэг хаус хороолол бий. СӨХ-ны сарын хураамж нь 800 мянган төгрөг. Энд орон сууцны контор байхгүй, төвийн дулаанд холбогдоогүй, гүний худгаас усаа татаж аваад бойлуураар халаагаад айлууддаа түгээдэг. Тэгээд бохироо өөрсдөө татан зайлуулдаг. Ийм байдлаар бүх юмаа өөрсдөө хийж байна. Энэ бүхний зардал нь 800 мянган төгрөгтөө шингэчихсэн байгаа. Яалт ч үгүй л ийм төлбөр авч байж үйл ажиллагаа явуулж байна.

-Ийм өндөр байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү, оршин суугчдын амьдрах нөхцөл байдал хангагдаагүй байна шүү дээ?

-Хууль зөрчихгүй л дээ. Угаасаа бүтэц нь ийм байгаа юм. Иргэд нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, хүсээд үйл ажиллагаагаа явуулж байгаа байхгүй юу. Эдгээр хаус нь 1-3 тэрбум төгрөгийн үнэтэй. Ийм хаусандаа бараг сая төгрөгийн СӨХ-ны мөнгө төлмөөргүй байна гээд иргэд гомдол гаргадаг. Гэтэл тухайн иргэн уг байранд орохдоо дулаан, дэд бүтцэд холбогдсон уу үгүй юу гэдгийг судлах ёстой. Судлахгүйгээр авчихаад эргээд хохирч байна. Ийм орчин нөхцөл бүрдээгүй учраас л СӨХ-ны төлбөр өндөр байгаа юм.

Бодит байдал дээр оршин суугчид 10-50 мянган төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс дээш төлбөртэй СӨХ-ны ихэнх нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Дээр үед баригдсан барилгууд ихэвчлэн 20-30 мянган төгрөгийн төлбөр авч байгаа бол сүүлийн үеийн барилгууд дээр дандаа ийм зөрчлүүд явж байна. Манай харьяаллын СӨХ-ууд сарын төлбөр нь хүрэхээсээ хүрэхгүй нь их. 40 хүртэлх мянган төгрөг авч байгаа нь ихэвчлэн орлогоороо зарлагаа нөхсөн байдалтай л явж байгаа. Ер нь манай дээр төлбөртэй холбоотой гомдлууд их ирдэг. Хууль бусаар  мөнгө нэмчихсэн байна гэдэг асуудал тавьдаг. Манай хуулин дээр нэг хатуу заалт бий. Тухайн дундын өмлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ буюу СӨХ-ны мөнгийг оршин суугчид бүх гишүүдийн хурлаар шийднэ гэсэн байдаг. Бүх гишүүдийн хурлаа хийх гэхээр иргэд нь өөрсдөө оролцдоггүй. Оролцоогүй байж гарсан шийдвэрийг нь дараа нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Тухайн шийдвэрийг хуралд оролцсон хүмүүсийн 50-иас дээш хувь нь хүлээн зөвшөөрсөн бол дагаж мөрдөнө гэсэн хуулийн заалт байгаа.

-ОРШИН СУУГЧИД ӨӨРСДӨӨ ОРОЛЦОО МУУ-

Оршин суугчид өөрсдөө СӨХ-ны үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй, өөрсдийнхөө төлөө явдаггүй, идэвхгүй. Дээр нь хуулийн мэдлэг муу байдгаас үүдээд СӨХ-той холбоотой гомдол ирүүлэх нь их аж. Ядаж л СӨХ-ны даргаа мэддэггүй, би сонгоогүй гэсэн хариулт хэлээд сууж байдаг гэх. Гэтэл хуулин дээрээ удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн төлөөллийг оршин суугчид сонгоно. Харин удирдах зөвлөл дангаараа хуралдаад СӨХ-ны даргыг сонгон шалгаруулах хуулийн заалт байдаг юм байна. СӨХ-ны бүтцэд байх ёстой орон тоо бол Гүйцэтгэх захирал, орон тооны бус удирдах, хяналтын зөвлөл, лифт засварчин, нягтлан, байцаагч, жижүүр буюу үйлчлэгч юм. Байрны байцаагч бол зайлшгүй байх ёстой аж. Хүнээр бол эмч гэсэн үг. Байцаагч байрны дундын өмчлөлд гарсан эвдрэл, гэмтэл шалгаж, ашиглалтын түвшинг тодорхойлдог юм байна.

Зарим оршин суугчид СӨХ-г орон сууцны конторт хариуцуулаад өгчихвөл ямар нэгэн маргаан гарахгүй гэж үздэг. Энэ тал дээр Сууц өмчлөгдчийн дээд зөвлөлийн зүгээс хариулахдаа

Орон сууцны контор бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Төрийн байгууллага хувийн хэвшил рүү орж ажиллана гэдэг бол тухайн үйл ажиллагаа доголдоно гэсэн үг.

Учир нь тэд оршин суугчдад хүрч ажиллах нь хомс байдаг. Тухайлбал, одоо нэгдүгээр хорооллын хэмжээнд нэг л орон сууцны контор байна. Орон сууцны конторт СӨХ-ны үйл ажиллагааг шийлжүүлвэл төр ачааллаа дийлэхгүй. Иргэдэд маш их дарамт ирнэ. Контор үнэ тарифаа хүссэнээрээ нэмэх боломжтой. Энэ жил гэхэд цахилгааны үнэ таван удаа нэмэгдлээ. Үүнийг дагаад сарын төлбөрөө нэмэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.

-СӨХ-ЫН ТӨЛБӨР ХЭЛБЭЛЗЭЖ БАЙХ ЁСТОЙ-

Хэрэв оршин суугчид СӨХ-ны мөнгө их байна, зарцуулалт тодорхой бус гэж үзэж байгаа бол энэ тухай Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Сангийн яам руу хандаж, шалгуулах хүсэлтээ өгч болох аж.

Уг хүсэлтийн дагуу Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл холбогдох арга хэмжээ авч, иргэдэд туслах үйлчилгээ үзүүлэх юм байна. Уг нь СӨХ-ны төлбөр их, бага байхыг оршин суугчид өөрсдөө шийдэх ёстой. Хамгийн гол нь өөрсдөө идэвхтэй байж, хяналтаа сайжруулах хэрэгтэйг хэлж байна. Ер нь тухайн жилд хийх ажлаас шалтгаалаад СӨХ-ны мөнгө хэлбэлзэж байх нь хамгийн эрүүл тогтолцоо юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-01-07 77.111.245.10

М.Галбаатар ene hogiin luivarchin gar shvv, eniig ajillaas n husah heregtei .

Avatar

Зочин 2020-01-07 202.9.40.2

СӨХеийн Дээд Зөвлөл гэж юу ч хийлэггүй газар байдаг. СӨхөөс татвар авдаг бол бүр дэндүү юм. Учир нь гомдолдолын мөрөөр юу ч хийдэггүй, том дарга гээд ойлгочихсон хүмүүс байдаг шүү дээ1

Avatar

зочин 2020-01-07 202.9.40.2

Ихэнх СӨХүүд маш муу ажиллагаатай байдаг. Үйлчилгээ муу, тайлан тооцоо ерөөсөө хийдэггүй, айлуудыг мөнгийг хурааж дарга, туслах ,нябо ,жижүүр, үйлчлэгч гээд олон хүмүүс хувааж авдагаас засварт мөнгө үлддэггүй. Тиймээс нэгдсэн зохицуулалт хийж, хэд хэдэн байрны дундын нэг мэргэжлийн байгуулага байхаар зохицуулах нь зөв байх. Одоогийн СӨХийн үйлчлэгчид олигтой шалаа ч угааж чаддаггүй, жижүүр нь архи уудаг,агсан тавина, подвальд амьдардаг гээд яривал маш их дутагдал гомдол гардаг.

Avatar

Зочин 2020-01-07 66.181.190.135

өргөлтгөлд байгаа ААН иргэд биднээс бөөн мөнгө авах гээд дайраад байдаг явдлыг таслан зогсоогооч ээ. Бид гаднах талбайгаа өөрсдөө цэвэрлэдэг, орцоор ордоггүй, хогоо өөрсдөө ачуулдаг, лифтээр явдаггүй… ийм байтал оршин суугчдаас илүү мөнгө авах гээд дайрах юм. М2-аар мөнгө авна гэнэ ээ хаха. Жижиг байранд их мөнгө олдог ААН байна. Том байртай бага ашигтай ажиллдаг иргэд байна. Тэнэг журамтай юм шиг ээ

Avatar

Баярмаа 2020-01-07 202.9.46.169

сөхийг таьан буулга ямарч хэрэгүй мөнгө дэрэмчид сөхийн дээд зөвлөлч хэрэгүй бүгд парзитууд осхаряалал болго орон сууц нийтийн аж ахуйд нэгтэгвэл ард түмэн дэмжин

Avatar

Зочин 2020-01-07 182.160.37.9

СӨХ огт хэрэггүй .

Avatar

Х.Батсайхан иргэн 2020-01-07 202.131.244.210

угааёаа л СӨХ хэрэггүй нэг хэсэг хүмүүс ажилгүй болж үүнийг нэг тэнэг нь зохиосон зохиол юм. ву ч хийдэггүй СӨХ байна байна шалгах хэрэгтэй цэгцлэх нь дээр

Avatar

Zochin 2020-01-07 66.181.183.115

Suh-g sain shalga! Tetgevert garsan, hotsrogdson, emgen, uvgunii mungu saadag gazar bolson!!

Avatar

Zovhin 2020-01-07 202.126.88.232

Goy niitlel bn amjilt

Avatar

иргэн 2020-01-07 76.107.165.63

Энэ жонхуурсан дээрэмчин Баттулгыг 8-р ангидаа Авдай генералын зуслангийн байшинг тонож байгаад баригдах үед нь л хүүхдийн колони явуулах хэрэгтэй байсан юм. Төөрөөд айлд орчихсон байсан юм гэж зальдаад хэргээс мултарсан байгаа юм. Одоо АТГ, ДЭЭД ШҮҮХ, Прокурорт өөрийн хүнийг тавьчихсан, шинэ хонгил бий болгочихсон, ямар ч авилгачийг шийтгэсэн зүйл байхгүй, харин МАН-ы авилгач гишүүдийн хийсэн гэмт хэргээр нь заналхийлэн тэднээр өөрийнхөө сонгуулийн компаний халамжийн хөтөлбөрийг батлуулж байна.

Avatar

Зочин 2020-01-07 67.247.8.185

Sonind bicheecj

Avatar

Бат 2020-01-07 106.168.129.110

Авдай гэж генерал байхгүй

Avatar

Зочин 2020-01-07 202.179.27.228

Ядаж л СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон Гүйцэтгэх захирал нар нь тухай СӨХ-ныхоо харъяалалын байрны байнгын оршин суугч байхаар хууль, журамд тусгах хэрэгтэй

Avatar

зочин 2020-01-07 202.179.27.228

Нийтийн дундын хөрөнгийг захиран зарцуулж байгаагийнх нь хувьд ядаж хөндлөнгийн санхүүгийн хяналт тавьдаг болмоор юм. Иргэдийн мэдлэг, идэвхи ийм сул үед СӨХ гэдэг олонхид дарамт болж овжинд хулгай хийх арга болж мэдэх

Avatar

Zochin 2020-01-07 64.119.16.205

SUH ih mungu avch baina arai yumaa

Avatar

Зочин 2020-01-07 122.201.24.74

Энэ дарганцар амьтны ярьж хэлж байгаа нь ард түмний талд биш, шулаач луйварчдын талын хүн гэдгийг нь нотолж байна. Хаанаас ийм албанд томилогдсон вирус вэ? Ийм хүн-малуудыг үзайлуулах хэрэгтэй…

Avatar

зочин 2020-01-07 150.129.141.42

Ийм хүнийг зайлуулаад байвал ажил хийх хүн олдохгүй болж байдал бүр дордоно гэдгийг энэ нэг мал яаж мэдэхэв дээ.

Avatar

Зочин 2020-01-07 66.181.181.55

энэ дарга ажиллаа мэддэг. хуулийн мэргэжилтэй. олон жил МСӨДЗ ийн даргаар ажиллаж байгаа хүн шүү. манай Монгол зан хэцүүш дээ. яг ажиллаад дотор нь ороод ирэхээр Сөх юу хийж байгааг. ямар их хэл ам бэрхшээл байгааг мэдэрдэг

Avatar

Зочин 2020-01-07 202.126.89.196

Сөх бол зүгээр луйвар энэ харах царайны хогын луйварчин бна

Avatar

Зочин 2020-01-07 202.21.109.97

shaal hudlaa s*****g s**. uneh duhlaa gzar. darga nart daldiij. maniusiig neg nuderee ch toodoggui golognuud.

Avatar

zochin 2020-01-07 66.181.161.73

Tulsun mungiig ni huvaaj ideed bna.Ideed tsadahgui.

Avatar

zochin 2020-01-07 66.181.161.73

Mungu uguud yah ve.Huvaagaad ideed bna.Amidral ni ers saijraad l.Ih zantai gej.Tom darga shig

Avatar

САНАЛ 2020-01-07 202.21.111.234

СӨХ-ийн мөнгөө төлдөггүй, дандаа хэл ам хийж заваарч хувалз шиг амьдардаг дунд насныхан байнаа. Лифт, подьезд нийтийн талбай ашигладаггүй цонхоороо орж гарч байхад яанаа. Элдэв дээдийн юмаар шантааж хийгээд олон жил болж байна. Шүүхэд өгөх юмсан балиар сэжгийн гаруудыг. бид төлөөд байдаг тэд төлөхгүй амьдарч болоод байдаг шудрага биш байна. ийм тохиолдолд яах вэ

Avatar

Zochin 2020-01-07 66.181.161.73

ОСНААГазарт нь өгөх хэрэгтэй.Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй тэнэг хүн олон айлын хувь заяаг шийдэж байна.Ингэж болохгүй .Мэргэжлийн газарт нь хариуцуулах хэрэгтэй.Дараа нь хариуцлагаа ч үүрнэ.Гуйлгачин даргаас дараа нь 2 чихийг нь авч хохирлоо барагдуулах уу.

Avatar

Zochin 2020-01-07 66.181.161.73

СӨХурал гэж хөгийн юм байдаг шүү. Хуралд ямар асуудал хэлэлцүүлэх зараа тавьдаггүй, тавьсан ч буцаагаад өөрсдөө очоод хуулаад хаячихдаг.Хуралд оршин суугчдыг оруулах дургүй.Хэдхэн архичин, ажилгүй ядарсан, хөгшин өвгөд эмгэдийг хуралд оролцуулсан болж өөрсдийн тавиулуудаар гар өргүүлж хулгай хийх боломжоо олж авч байна. Маш ноцтой зүйл шүү.Иргэдийн мөнгө хулгайд алдагдсаар байна шүү

Avatar

Zochin 2020-01-07 66.181.161.73

СӨХолбоо гэж луйврын газар болсон шүү.Хэдхэн нөхөд мөнгө хувааж иддэг, өөрсдийгөө шагнадаг, мөнгийг нь зориулалтын бусаар зарцуулдаг ер нь бол дийлэнх нь мөнгө идэх, ашиг хонжоо хайсан хулгайчдын гэмт хэргийн үүр уурхай болсон газар байна. Улс хяналтандаа хурдан авахгүй бол байрны засвар үйлчилгээнд зарцуулах мөнгийг цавчиж иддэг байдлаас болж байрны өнгө үзэмж, шугам сүлжээ, гадаах тохижилт дахин сэргэх аргагүй болтлоо сүйдэж байгаа шүү. Иргэдийн хөрөнгө өдрөөс өдөрт үнэ цэнээ алдаж байна

Avatar

Зочин 2020-01-07 182.160.1.139

СӨХ -ийн хуулиа янзлаачээ. Нэг нөхөр тасралтгүй 20 гаруй жил ажтллаж байна. СӨХ -ийн даргаа өгөх дургүй шүүхдээд байдаг нь ашиг сайтай болоод тэр байх. СӨХ -ийн даргын томилоход хорооны дарга оролцох хэрэгтэй. Заваан орцонд амьдарч байна даа.

Avatar

БГД 2020-01-07 203.91.119.147

СӨХ чинь дээд зөвлөлдөө мөнгө өгдөг Дээд зөвлөл нь цаашаа сонгуулийн лоббид оролцдог.Ийм заваан систем л яваад байгаам даа.Бүгдээрээ шимэгчид.

Avatar

Иргэн оршин суугч 2020-01-07 124.158.113.3

Саруул хороололд Бадамлах нар СӨХ нь иргэд оршин суугчдаас санал авалгүй шууд Ар үр ХХК-д СӨХ-өө шилжүүлж өгсөн. Ар үр ХХК нь орцны цэвэрлэгээ маш муутай, өмхий үнэртэй алчуураар лифт. давхаруудыг угаадаг. Орц болгоны дундын хогийн савыг аваад иргэд өөрсдөө хогийн цэг дээр хогоо хая гээд орц хогондоо дарагдсан нийслэл хотын орон сууц биш боллоо. Угтаа бол 2-3 төрлийн стандартын хогийн сав байршуулан хаягтай байх ёстой биз дээ.. Тэгсэн хирнээ байрны мөнгө дээр хогны мөнгө бичиж байна..

Avatar

БАРИЛГЫН КОМПАНИУД ӨӨРСДӨӨ СӨХ ХИЙГЭЭД БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ??? 2020-01-07 64.119.24.13

Барилгын зарим компаниуд өөрсдөө СӨХ хийгээд байгаа нь зөв үү??? Энэ Туул гардан хотхны 2 барилгын СӨХ-ийг бариулсан барилгын компани нь СӨХ-ын мөнгө, гэрлийн мөнгө гээд нийлээд 140 мянган ₮ аваад байх нь зөв үү. НӨТА өгдөггүй 2 жил болох нь. Харин орон сууцны халаалт болон ашиглалт мөнгө гээд 120 мянгөн ₮ нийлээд 260 мянган ₮ авч бна. Бараг л байр түрээслээд суухтай ижил хэмжээнд бна. Үүнийг хянадаг газар гэж бна уу???

Avatar

санал 2020-01-07 202.21.111.234

Шинэ барилгууд улсын комиссд хүлээлгэн өгөх хүртлээ өөрсдөө хийгээд хүлээлгэн өгсөний дараа СӨХ-ийг иргэдээсээ юмуу СӨХ-д хүлээлгэн өгөх эсэхийг оршин суугчид шийдэж болно. Улсын комисс хүлээж аваагүй бол СӨХ албан ёсоор байгуулагдах эрх зүйн орчин бүрдэхгүй

Avatar

аА 2020-01-07 202.9.40.74

Мандала гэж нэг СОХ нэртэй газарт гадна хашааны хаалганы манаач нь 2 сая тегрегийг цусалдаг гэнэ. Тэхээр Дарга уйлчлэгч нябо нар нь гайхуулдаг байхдаа. Гэвч гадна талаа цэвэрлэж цэмбийлгэж чаддаггуй шаарууд байна лээ.

Avatar

40 2020-01-07 202.9.46.159

40 mynga dotol hangaltai malaaaa

Avatar

БМ 2020-01-07 202.180.220.172

дүүргийн Хороо бүр нэг СӨХ-тэй больё. Тэгэхгүй бол СӨХ-ийн дарга гэсэн нэртэй нөхөрт цалин өгч мөнгөө идүүлсээр байгаад таарч байна. СӨХ-ийг хянадаг байгууллагатай болох хэрэгтэй

Avatar

Эмгэн 2020-01-07 64.119.24.13

СӨХ шиг хэрэггүй юм алга. Тэр орон сууц ашиглалтын контор нь урд нь болоод бсан биз дээ. Харин хяналтын зөвлөл нь шударга ажиллах шаардлагатай. СӨХ нэртэй ажилгүй хүнийг цалинтай болгож байгаа болохоос хийж гийгүүлсэн юмаар маруухан, бас тэгээд өгөхөөсөө өгөхгүй их бололтой. Тийм учраас ОСАК-т нь өгсөн нь дээр байх. Эс тэгвэл СӨХ-т бүр өгөхгүй байсан ч болмоор юм бна. Энэ сараас ажил хийдэггүй, мөнгө нэхдэг СӨХ хураамж өгөхөө л болъё.

Avatar

Зочин 2020-01-07 202.179.30.42

Маш зөв тэгээд дулаан сантехник цахилгааны гэмтэл гарвал хэн засах вэ, чи өөрөө айлуудыг гуйгаад явах уу хөдөөний ооркоо

Avatar

Зочин 2020-01-07 182.160.38.152

Жижүүрийн цалин, подвалд чинь байгаа шугам сүлжээ, орцны гэрэлтүүлэг гээд чиний мэдэхгүй зөндөө юмыг хийдэг юм аа. СӨХ-ны мөнгөө төлөөд хотод амьдарч чадахгүй бол хөдөө рүүгээ зайлаад лаагаа асаагаад хэвтээч

Avatar

Зочин 2020-01-07 202.21.127.165

Каркас кампанийн хамааралтай сӨх -үүд олон шүү

Avatar

Би 2020-01-07 192.82.66.136

Хуцна биз, шал хэрэгггүй газар болиод ОСНААУГ-т өгөх хэрэгтэй

Avatar

Үхлээ энэ 2020-01-07 203.91.119.147

энэ бас нэг СӨХ мөнгөөр амьдардаг гар байна л.СӨХ нэртэй бас нэг бүлэглэл л байдаг дөө.сайжруулах хэрэгтэй.Ямар ч асуудал хариуцахгүй мөртлөө гэрэл солисон .шал угаасан гэж мөнгө авдаг газар хэрэггүй

Avatar

Зочин 2020-01-07 122.201.28.8

yun deed zuvlul ve? shal soliotoi yum yariad bgaa hutsmaliig yaaya daa baiz

Avatar

Irgen 2020-01-07 64.119.16.91

BZD-iin ASAR SUH gej ajil hiideggui, ailuudyg shuuhed uguud mungu ni haashaa orson ni todorhoigui, mungutei ulsyn gar hul bolson, tailangiin hural ogt hiideggui, darga nar ni ih mungu ideed alga boldog, uund ajlaa hyanalt tavidag deed zuvlul ajlaa hiideggui SUH nertei gazryg taran buulgah heregtei

Avatar

Хөдөөний соёл. 2020-01-07 202.21.108.41

Сүүлийн 20 жилд хөдөөнийхөн ихээр орж ирлээ. Ахуйн хогоо гаргаад функерт хийдэг соёлд сураагүй давхартаа хаячихдаг. Зун бол ялаа батгана шаваад өмхий, үнэр танар, өтгөн шингэн замаа алддаг. Хөдөөний соёл аймаар хүч түрж байна.

Avatar

дээд зөвлөл 2020-01-07 180.149.96.90

Дээд зөвлөл мөнгө хүүлэгч, Хуучин нэг сайд байж байгаад хүргэн хүүгээ даргаар тавьсан, Шир царайлсан шулаачид

Avatar

Зочин 2020-01-07 119.40.103.6

Юун элэнцгийчин ДЭЭД ЗӨВЛӨЛ вэ

Avatar

СӨХДЗ-д 2020-01-07 202.9.40.95

БЗД-ийн 7-р хорооны Хан тайшир СӨХ -ийг татан буулгаач

Avatar

амьжиргаа 2020-01-07 202.131.251.130

СӨх-ийн дарга болонгуутаа амьдрал нь эрс сайжирдаг, тэгээд удалгүй дампуурлаа гээд алга болдог газрууд олон байна.

Avatar

Bi 2020-01-07 103.57.92.165

Er n soh gej hereggui e. Bugdiig OSkontor t ogson n hamaagui deer shudarga

Avatar

зочид 2020-01-07 202.179.31.254

нарлаг 18 сөх чинь сөх-н дээд зөвлөл хэрэггүй гэдэг шүү дээ

Avatar

зочид 2020-01-07 202.179.31.254

ганц гишүүнтэй сөх гэж юү байх вэ суугчид орлого зарлагаа яаж хянах вэ ОСК НЬ ДЭЭР ХАРИН ОСК ИЙН ДАРГА ИНЖЕНЕРҮҮД НЬ СӨХ -Н ХИЙЖ БАЙСАН АЖЛЫГ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ОРЦНЫ ЗӨВЛӨЛ ГЭЭД 3 ХҮН БАЙЖ БОЛНО ТЭД ЦАЛИН АВАХ ХЭРЭГГҮЙ БӨГӨӨД ОСК-ИЙН БАЙР ХАРИУЦСАН МЕНЕЖИРТЭЙ БАЙНГЫН ХАРИЛЦААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЛИФТ БОЛ МАШ ОСОЛТОЙ УЧРААС оск заавал хариуцна

Avatar

зочид 2020-01-07 202.179.31.254

БЗД-ийн нарлаг 18 сөх Пүрэвсүрэн гэдэг нь нэг өрөө байсан ч гурван өрөө байсан ч нэг давхар байсан ч 12 давхар байсан ч 30000 төг нэхдэг
санхүүгийн тайлангаа суугчдад танилцуулдаггүй , 10 тоот байрныхаа 30000 төгрөгийг огт төлдөггүй бас тэгээд 30000 төгрөгөө бусад айлуудад хувааж төлүүлээд олон жил болж байна ингэж төлүүлдэг хууль дүрэм нь хот дүүрэг, сөх-ийн дээд зөвлөлд байдаг гэнэ баримт материалтай нь танилцья үзье гэсэн хүмүүсийг элдэв хэл үгээр доромжлоно

Avatar

Суугч 2020-01-07 202.70.34.70

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГРИЙН ХАУС ХОТХОНЫ СӨХ САРД 100 МЯНГАН ТӨГРӨГ АВДАГ. ЮУ ХИЙДЭГ НЬ МЭДЭГДДЭГГҮЙ. ОРЦ ГЭЖ ГАХАЙ НОХОЙН ХОРОО. ЯАХ ВЭ???????

Avatar

ИРГЭДЭЭС 2020-01-07 66.181.181.85

Бүх СӨХ-үүд муу ажилтай байна гэж байхгүй ! Нуухыг нь авах гээд гэгч болов ! Сайн ажилтайг нь ялгаж, хавтгайруулж болохгүй . СӨХ-өөр бизнес хийх гэж юу байхав. Хяналт байх л хэрэгтэй !

Avatar

зочин 2020-01-07 103.229.120.142

манай сөх ажилаа маш сайн хийдэг.оршин суугчид хамгийн түрүүн сэтгэлгээний ядуурлаасаа салах хэрэгтэй тэгээд оршин суугч бүр хяналтаа тавь

Avatar

зочин 2020-01-07 202.9.40.2

Сайн СӨхтөй бол азтай байна Ихэнх Сөхүүд тийм биш, Юу ч хийхгүй олон хүмүүс бидний мөнгөөр тэжээгдэж засварын санд юу ч үлддэггүй хохрдог байрууд олон бий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж