Хөгжлийн банкны удирдлага сонгох ТУЗ-ын хурал ирэх долоо хоногт хуралдахаар товложээ. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Түүнийг 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгсөн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны дараагийн гүйцэтгэх захирал хэн болох вэ гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй. Засгийн газраас тус банкны тухай хуульд нийцүүлэн, олон улсад нээлттэй тендер зарлах замаар CEO-г сонгох чиглэлийг ТУЗ-д нь өгсөн гэх мэдээлэл байна. Тиймээс ТУЗ ирэх долоо хоног хуралдаж, гадны СЕО сонгох уу, дотоодоосоо хүн томилох уу гэдгээ шийдэх юм байна.
Сануулахад, Одоогоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат гүйцэтгэж байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ