Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийг солино

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийг солино

Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийг солино

Монгол Улс саарал жагсаалтад орсон буруутан нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар болж, ажлаасаа чөлөөлөгдөөд хэдэн сарын нүүр үзээд буй. Энэ цаг мөчийг хүлээж байсан улстөрчид олон учраас тэдний орны хүмүүсийг томилоод ч багагүй хугацаа өнгөрч буй.

Тэгвэл Төвбанкны ерөнхийлөгчийг сольсон учраас одоо нэг дэд ерөнхийлөгчийн орон тоо эзгүй, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр О.Эрдэмбилэг нар ажиллаж буй. Одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд 2016 онд МАН эрх барьж эхэлсэн цагаас Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. О.Эрдэмбилэгийн хувьд ч мөн адил 2016 оноо Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэгвэл тэднийг чөлөөлж, оронд нь өөр хүн томилохоор МАН дотор яригдаад эхэлжээ. Түүгээр зогсохгүй  Төвбанкны дэд ерөнхийлөгчийн албан горилогчид ч МАН дотор олон байгаа гэнэ. Харин хэнийг томилох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Өмнө нь Төвбанкны ерөнхийлөгч хэн болох вэ гэсэн "сунгаанд" Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Эдийн засагч Д.Жаргалсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нарын нэр яригдаж байсан билээ. Энэ удаад ч дэд ерөнхийлөгч нарын нэрс дунд эдгээр хүмүүсийн нэрс яригдаж байгаа гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Учир нь сонгуулийн өмнөх таван сарын хугацаанд МАН-д ашигтай, мөнгө “босгоход” хувь нэмрээ оруулах хэн нэгэн байх уу эсвэл эдийн засгаа бодож, зөв менежментийн баг бүрдүүлэх үү гэдэг дээр эрх баригчид маргалдаад байгаа гэнэ. Тиймээс одоогоор хэнийг томилох вэ гэдэг асуудал эрх баригчдын дунд маргаантай сэдэв байгаа бөгөөд горилогчид ч олон байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж