Австралийг аврахын тулд нүцгэн зургаа 10 доллараар зарж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Австралийг аврахын тулд нүцгэн зургаа 10 доллараар зарж байна

Австралийг аврахын тулд нүцгэн зургаа 10 доллараар зарж байна

Кайлэн Вард ( Kaylen Ward) гэх бүсгүй өөрийн Инстаграм хаягаараа дамжуулан нүцгэн зургаа 10 ам.доллараар зарж, олсон мөнгөө Австрали улсад дэгдээд буй түймрийг унтраах хандивын аянд хандивлаж байгаа аж. Тэрбээр одоогийн байдлаар 500 мянган ам.доллар цуглуулаад байна.

Тэрбээр хэлэхдээ “ Би твиттер дээрээс Австралийн түймрийн тухай бүгдийг харсан. Би энэ олон телевиз, мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулахгүй байгаад болон олон хүн хандив өгөхгүй байгаад үнэхээр сэтгэл гонсгор байна” хэмээжээ. Мөн тэрбээр энэхүү эхлүүлээд буй аянаасаа болж Инстаграм хаягаа хаалгаж, гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, таалагддаг залуутайгаа ч харьцахаа больсон ч коала баавгайг аврахын тулд үргэлжлүүлсээр байх болно гэжээ. Түүнд хандив өгөх гэсэн олон мянган хүсэлт ирж байгаа учир Кайлэн Вард бүсгүй өөртөө туслуулахаар дөрвөн хүн бүхий нэг баг байгуулжээ. Хэрвээ та түүний энэхүү аянд нэгдэхийг хүсвэл хамгийн багадаа 10 ам.долларын хандив өгч, инстаграмын шуудангаар түүний хаяг руу хандив өгсөн баталгаагаа явуулан түүний нүцгэн нэг зургийг авах юм байна.

ЭХ СУРВАЛЖ :9GAG.COM , DAILYMAIL.CO.UK

 Б.МӨНГӨНТАМИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж