"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй" | News.MN

"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй"

"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй"

"Хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүй"

Монгол Улсын Засгийн газрын өчигдөр /2020.01.06/-ийн хуралдаанаар Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгахаар болсон. Ингэснээр нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл амрах юм.  Ханиад, томууны дэгдэлт нэмэгдэж буйтай холбогдуулан гаргасан Засгийн газрын уг шийдвэрийг зарим иргэд эсэргүүцэж байна.

Тэд сурагчдын амралтыг сунгах нь томуу, томуу төст өвчнийг  эсрэг авч буй сайн арга биш. Харин ч хүүхэд хичээлдээ явахгүй байх нь олон сөрөг талтай. Харах хүнгүй,  гэртээ ганцаар үлдэж буй хүүхэд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэйгээс гадна утасны хамааралтай болох, гадуур тэнэх, PC тоглоомд донтох, хичээлээ мартах, осгох, хөлдөх зэрэг асуудал тулгардаг аж.

Дээр нь өвлийн ийм урт амралт сурагчдын сурлагын чанарт нөлөөлж мэдэх юм. Ялангуяа дөнгөж үсгээ нүдэлж байгаа бяцхан хүүхэд хийгээд төгсөх ангийн сурагчдын бүтээмжид өөрчлөлт гарах нь дамжиггүй. Үүнээс гадна манай улс суралцах хугацаагаар дэлхийн бусад улстай харьцуулахад хамгийн бага орны тоонд ордог. Ийм байхад бид сурлагын чанар, дэлхийд өрсөлдөх тухай яриад ч хэрэггүй мэт.

Ер нь сурагчдын амралт сунгаснаар ямар сөрөг талтай талаар бид БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад,

“Бидний хувьд хичээлийн жилийн дуусах хугацааг ямар ч байсан хойшоо сунгахгүй байхыг л зорьж байна. Зун хичээл дуусах хугацааг 7-14 хоногоор сунгачихвал багш нар зургадугаар сарын 20-н хүрч амарна. Тэгвэл тэд наймдугаар сарын 31-н хүртэл ажилдаа орж ирэхгүй.

Ингэхээр бид багш нартаа мэдээ, мэдээлэл өгч, сургалтад хамруулж чадахгүйд хүрнэ. Мөн дотуур байрны сурагчдын хувьд зургаан сар эхлэнгүүт гэр рүүгээ явчихдаг. Хэрэв тэдний хичээл дуусах хугацааг уртасгавал тал нь хичээлдээ суухгүй. Тэгэхээр мал аж ахуйгаа түшиглэдэг манай орны хувьд онцлогоо харгалзаж үзэх хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс бид аль болох хичээлийн бүтцэд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл, хичээл тарах хугацааг хойш нь сунгахгүйгээр улирлын амралтыг зохицуулах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар өөрсдөө шийдэх юм. Энэ дагуу бид тухайн орон нутагт тохирсон арга хэмжээг авна. Түүнээс биш бүгдийг хавтгайруулж сунгахгүй” гэсэн юм.

Уг нь амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл сургууль, цэцэрлэгийг түр хугацаанд хаах арга хэмжээ авдаг байна. Гэтэл өнөөдрийн байдлаар нийслэлд өвчлөлийн байдал 10 хувьтай байгаа аж.

Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтыг сунгах хүртэл арга хэмжээ авахаар үзүүлэлт биш юм. Үүнээс гадна өвчлөгсдийн 85 гаруй хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд гэсэн судалгаа байна. Тэгэхээр сургуулийн сурагчдыг бус харин цэцэрлэгийн хүүхдүүдийг амраавал илүү үр дүнтэй байх болов уу. Бага насны хүүхэд биеийн эсэргүүцэл муу учир ханиад, томуу тусахдаа амархан. Өвдөж, өвчин хүндрэхдээ ч хурдан. Тиймээс цэцэрлэгийн хүрээнд эхлээд арга хэмжээ авах шаардлагатай байгааг эмч нар сануулж байна.

Үүний дараа төр засгаас хүүхдийн эм, тариа хямдруулахаас эхлээд ээж, аавыг нь ажлаас нь цалинтай чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэж байж томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бид тогтоон барьж чадна. Түүнээс биш Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд сурагчдын амралтыг сунгаад, гэрт нь суулгаснаар асуудал шийдэгдэхгүй. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалт, нөлөөллийн ажлуудаа сайн хийж, эмчилгээ, орны хүрэлцээгээ сайжруулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг таван хувиас дээш гаргахгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг эцэг, эхчүүд ярьж байгаа юм.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам ч мөн үүн дээр хойшид анхаарах шаардлагатай. Судалгаа сайн гаргаж, сурагчдын улирлын амралтыг зөв зохион байгуулах хэрэгтэй.

Нэгдүгээр улирлын амралт дулаан үед таардаг тул нэг долоо хоног амарч, ес эхэлсэн хүйтэн улиралд амралт ахиу байхаар төлөвлөж, хавар гуравдугаар улирлын амралтаар мөн нэг долоо хоног амрах байдлаар асуудлыг шийдмээр байгаа юм. Үгүй бол бид жилийн жилд сурагчдын амралтын хуваарийг ярьсаар, маргасаар л байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-07 202.126.89.104

ХАНИАДНЫ ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭД ЭМЧИД ҮЗҮҮЛЛЭЭ ГЭЖ БОДОЁ. ЭМЧ ТЕРАФЛҮ ТАЙЛОЛ ХОТ МИКСАФЛҮ КОЛДПРО МИКСАГРИП ӨӨР ЮУ Ч БАЙДЫН ДАНДАА ХАРШЛЫН ШИНЖ ЧАНАРЫН ЭСРЭГ НАЙРЛАГАТАЙ ДОТРОО ПАРАЦЕТОМОЛ ХЛОРФЕНАМИН ГИСТАМИН АГУУЛСАН НОЙРСУУЛАХ НОЙР ХҮРГЭХ ШИНЖ ЧАНАРТАЙ Л ЭМ БИЧИЖ ӨГНӨ. ХАРШЛЫН ЭСРЭГ НАЙРЛАГАТАЙ ЭМ УУСАН ХҮҮХДИЙН НОЙР НЬ ХҮРЭЭД ХИЧЭЭЛ ОЙЛГОХ НЬ ЮУ Л БОЛ. НОЗООРСООР БАЙГААЛ ӨНГӨРНӨ Г М. ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ УНТУУЛМААР БАЙНА. ВИТАМИНЖУУЛЖ ЧАНАРТАЙ ХООЛ ХҮНС ЖИМС НОГОО ӨГМӨӨР БАЙНА. СЭРГЭГ ТАРХИНУУД БАГШИ

Avatar

Зочин 2020-01-07 202.126.89.104

ЙГ НЭГ ИХ ЯДРААГААД БАЙХГҮЙ ЮМАА ХҮЛЭЭГЭЭД АВЧИХНА. АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙН НЭГ ХЭСЭГ НЬ ЯДРААД ОЛИГТОЙ АМРААГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ХОЦРООД ЭХЭЛБЭЛ БАГШИЙГ ИЛҮҮ ИХ АЖИЛЛУУЛЖ ЯДРААЖ БУСАД ХҮҮХДҮҮДДЭЭ ТУШАА БОЛНО ГЭСЭН ҮГ. ХҮҮХДҮҮДЭЭ БҮҮ ХЭЛ ӨӨРСДӨӨ ОЛИГТОЙ УНТАЖ АМАРЧ СУРААГҮЙ ААВ ЭЭЖҮҮДЭЭР МОНГОЛ ОРОН ДҮҮРЭН БАЙНА. ХҮҮХДИЙГ ОЛОН ЦАГААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭЭД СОЁН ГЭГЭЭРДЭГ БОЛ ХАМАА АЛГА ТИЙМ ХАМААРАЛ БАЙХГҮЙ БОЛОВ УУ.

Avatar

хххххххх 2020-01-07 202.21.97.30

сонин л юм. Уг нь нийслэлийн боловсролын газраас л УБ хотын сурагчдын амралтыг сунгах эсэхийг шийдмээр юм??? Энэ засгийн газар ч хийх хийхгүй олон юманд хошуу дүрэх юм даа! тэгсэн мөртлөө засгийнхаа ажлыг огт хийхгүй шүү…

Avatar

Зочин 2020-01-07 202.179.25.213

Соц үед багш нар хүүхдүүдийг гэрт нь хариулахгүй тарчлаадаг байлаа. Өлссөн ядарсан хүүхдүүдийг шөнө болгож эцэг эх нь гайхаад ажлаа тараад ирдэг байлаа. Авралын харцаар эцэг эхээ ширтсэн хүүхдүүд гэвч эцэг эх нь багшид юу ч хэлж зүрхэлдэггүй байж билээ. Багш гэж тэнд арслан бар шиг амьтан хамаг амьтаныг гөлөлзүүлээд загнаж зандраад байж байна. Заасан юм байхгүй. Тэгсэн мөртлөө сурлага нэхээд. Оройтож хариад бүтэн ном цээжилнэ, өмдөө өөрөө индүүднэ, захаа өөрөө угааж оёно. Тоглох зав хэзээ ч байхгүй. 7 хоногийн 6 өдөр. Тэгээд сурсан юм байхгүй. Математикийн багш гэж самбар дээр өөрөө өөртэйгөө яриад баахан томъёо тачигнуулаад сараачаад л байна тэрийг нь хуулж ч амжихгүй гаргаж ч чадахгүй. Урд суусан гоц авъяастай ганц хүүхэд л ойлгож ядна. Тэгж заадаг юмуу?

Avatar

Зочин 2020-01-07 202.126.89.104

ГОЁ ГОЁ. ЗӨВ ХЭЛЛЭЭ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ЧАНАР Л ХЭРЭГТЭЙ. БҮТЭН 12 ЖИЛ ЗААЖ БАЙЖ ИД ХҮЙТНИЙ ГАНЦ НЭГ 7 ХОНОГТОО БУЛААЦАЛДААД ХЭРЭГ БАЙНА УУ. ХҮҮХДИЙГ ХИЧЭЭЛД НЬ ДУР СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ТАЛ ДЭЭР АНХААРУУЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ. ӨӨРӨӨ БИЕ ДААЖ СУРАЛЦААД ЮУН ГАР УТАС ТВ ТООХГҮЙ ӨЧНӨӨН ХҮҮХЭД БИЙ. ТАРХИ ТОЛГОЙ ЗӨВ АМАРЧ ЧАДАХГҮЙ ААВ ЭЭЖИЙН БОЛОН НИЙГМИЙН БУРУУ ХЭВШИЛД ЗӨВ ХЭМНЭЛЭЭ ОЛОХ НЬ БҮҮ ХЭЛ УЧРАА ОЛОХГҮЙ БЯЦХАН ТАРХИНУУД Ч ЗӨНДӨӨ БАЙГАА. СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА ГЭДЭГ ШИГ ТАРХИ ТОЛГОЙНД ВИТАМИН АМРАЛТ ТАЙВАН

Avatar

hhhhh 2020-01-07 109.70.100.26

Gghh

Avatar

jv 2020-01-07 209.141.41.103

Hhh

Avatar

hhh 2020-01-07 209.141.41.103

Goy

Avatar

zochinn 2020-01-07 209.141.41.103

Goy

Avatar

zochin 2020-01-07 209.141.41.103

Goy

Avatar

УЛААНГОМ 2020-01-07 66.181.187.203

Хогийн юмаар хүүхэд дарамтлахаа больцгоо.Наад хичээл дотор чинь хүний амьдралд хэрэг болохгүй хог зөндөө байгаа.Сайн гэгчийн танаж байгаад хүүхдийг хогийн юмаар дарамтлахаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-07 202.126.88.131

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Зочин 2020-01-07 122.201.31.191

1992 оноос хойш боловсролын салбарт реформ гэхээр олигтой зүйл юу ч хийсэнгүй шүү дээ!! Байшин барилга ярьж байгаа юм биш шүү, сургалтын агуулга ярьж байна! Сайд нар нь тийм дүнхүү улс байсан юм уу, эсвэл Ерөнхий сайд нь хав дараад саад болоод юм хийлгэдэггүй байсан юм уу??? Үр хүүхэд хойч үеэ зориуд хорлох гээд байгаа юм шигээр л байх юм, манай энэ төр засаг! Ямар учиртай юм бэ??

Avatar

Зочин 2020-01-07 202.126.88.144

БИ НЭГ ЮМ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ. НЭГ Л ИХ АМРАХ ГЭЛЭЭ АЖИЛ ХИЙСЭНГҮЙ ГЭСЭН ХҮМҮҮС БАЙДЫН. ТЭГЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ЯГ ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ ЯВДЫН БОЛОО. ИХ Л ЗАВГҮЙ АЖИЛЛАДАГ БАЙХ. БИ БОДОХДОО ИХ Л ЗАВГҮЙ ХУЛГАЙ ХИЙДЭГ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ШУЛЖ МӨЛЖДӨГ ХҮМҮҮС БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ ШҮҮ. ХИЧЭЭЛИЙН СУРАЛЦАХ ХУГАЦАА ХАМГИЙН БАГА БАЙДЫН БАЙЖ. ГЭХДЭЭ ТООНЫ ХОЙНООС БИШ ЧАНАРЫН ХОЙНООС ГЭДГИЙГ БИД ӨӨРСДИЙН БИЕЭРЭЭ ҮЗЭЭД ТУУЛЧИХСАН Л ХҮМҮҮС ДЭЭ УУЛ НЬ.

Avatar

Зочин 2020-01-07 202.126.88.144

УЛС ОРНЫХОО ЦАГ УУР ХӨГЖИЛ ДЭВШИЛ ҮСРЭЛТ ТҮГЖРЭЛ ХҮМҮҮСИЙНХЭЭ СЭТГЭЛИЙН ЭРЧ ХҮЧ ЯДРАЛ ЗЭРЭГТЭЙ ХОЛБОЖ Л АЧААЛАЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. УЛСААРАА ШАХУУ ДААРСАН ЯДАРСАН ЗУТАРСАН АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭМНЭЛЭЭ АЛДЧИХСАН БУРУУ АМЬДРАЛЫН ДАДАЛ ХЭВШИЛ СУУЧИХСАН ИРГЭД НЬ НЭГ ТИЙМ ГӨЛИЙГӨӨД АЖИЛ ХИЧЭЭЛ ТАРАХЫГ ХҮЛЭЭСЭН ЗАЛХСАН, СУРСАН МЭДСЭН ХИЙСЭН БҮТЭЭСЭНД НЬ ТОХИРОХ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ БАЙХГҮЙ НЭГ ТИЙМ УРСГАЛААРАА Л ЯВААД БАЙГАА. ТИЙМ БАЙХАД МЯНГА АЖИЛЛУУЛАХ ГЭЭД ХИЧЭЭЛ ЗААХ ГЭЭД ХҮЛЭЭЖ АВАХАД ХЭЦҮҮ.

Avatar

Зочин 2020-01-07 202.126.88.144

ОНЦ СУРЛАА ШУДАРГА ХӨДӨЛМӨРЛӨЛӨӨ ГЭЭД ТҮҮНД ТОХИРОХ ШУДАРГА ҮНЭЛЭМЖ СИСТЕМЭЭРЭЭ НУРЧИХСАН УЛС. ХУУЧИН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД БААХАН ЮМ ЗААГААД Л БАЙДАГ БАЙСАН. НЭМЭЭД 2 ЖИЛ ӨГӨӨД 12 ЖИЛ БОЛОХОД НЭГ ЖИЛИЙН ХИЧЭЭЛЛЭХ ХУГАЦААГ БОЛОМЖЫН ШИЙДЧИХЭЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА. ГАДНЫХАН 12 ЖИЛ СУРСАН Л ГЭДЭГ. МАНАЙХАН 10 ЖИЛ СУРЧ ОЧООД СУРЛАГААРАА ДОР НЬ ОРОХГҮЙ ЮМ БАЙНА Л ГЭДЭГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ГОЛ НЬ ЧАНАРТАА АНХААР. НЭГ АНГИЙГ ҮСРЭЭД 30 ХҮҮХЭДТЭЙ БАЙХАД АНХААРЧ ЗОРЬ. 50 ГАРАН ХҮҮХЭДТЭЙ АМРАЛТГҮЙ ХИЧЭЭЛЛЭЭД

Avatar

Зочин 2020-01-07 202.126.88.144

ХИЧЭЭЛЛЭЭД Ч БАГШ ТЭР ОЛОН ХҮҮХДЭД ХҮРЧ ЗААЖ АЖИЛЛАХАД МАШ ИХ ХУГАЦАА ОРЖ БАЙНА. ЗӨВХӨН 1-Р АНГИЙН 40-50 ХҮҮХЭД БАЙЛАА ГЭХЭД БАГШ ДЭЭРЭЭ ЦУВЖ УНШИЖ ДУУСАХ ГЭСЭЭР БАЙТАЛ 2 ХИЧЭЭЛИЙН ЦАГ ӨНГӨРЧ БАЙНА. БАГШ НЭГ Л ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛААД БАЙДАГ ЦААНА НЬ БУСАД 40 ГАРАН ХҮҮХЭД ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭГЭЭД ШУУГИЛДААД Л ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙНА. Г М. 9 САР ҮРГЭЛЖИЛДЭГ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГШ 25 ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛУУЛ 2 ДАХИН БАГА ХУГАЦААНД БАЗХААР ШАХУУ АМЖУУЛЖ БОЛОХООР ГЭДГИЙГ ТООЦ. БҮХ Л ЗҮЙЛД ИЛҮҮ ХҮҮХДИЙН ТООГООР ЦАГ ОРЖ ХҮЛЭЭЛ

Avatar

Зочин 2020-01-07 192.119.168.221

утга учиргүй хэт их амралт, хүүхэд зүгээр л гэрт суугаад байх дуртай, залхуу болгох авюултай. тэр амармаар байгаа хүүхдүүдээ таслуулаад эсвэл чөлөө аваад амраач дээ. бусдадаа гай болохоо болих хэрэгтэй

Avatar

K 2020-01-07 103.229.120.135

Mal mini B hureenii virusiin tarhalt ih baigaa bolhoor chinii huuhduudiig hamgaalah gej sungaj baigaag naad hushgiin chinee tarhi chini oilgohgui bain uu. Eruul mend No1 gej medeh uu

Avatar

Зочин 2020-01-07 122.201.31.191

Боловсролын сайд нь ТВ-ээр ярихдаа 3-р улирлын амралтын 2 долоо хоногийн амралтыг хасаж танахгүйн тулд хичээлийн ачааллыг нягтруулах замаар асуудлыг зохицуулна гэж байх юм! Өөрөөр хэлбэл, хүүхдийн хичээлийн даалгавр, ачааллыг нэмэж хүүхэд тамлах нь л дээ, энэ дуракууд!! Ялангуяа бага ангийн хүүдэд хэтэрхий их даалгавар өгөх юм! Хүүхэд гэртээ амарч тоглох ч зав гарахгүй байна шүү дээ! Нялх амьтас чинь тоглож амрах ёстой биз дээ??? Гэрийн даалгавраар дарлаа гээд хэзээ ч илүү сайн болдоггүй!!!!

Avatar

Зочин 2020-01-07 202.9.46.140

ta nar shig namiin tataasnii garuud bagsh nart mede medeeel ugnu gej yu bhav de.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж