Өнөөдөр Иргэний Зориг намын 10 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Парламентад суудалтай намуудын нэг болох ИЗН байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хурал 14.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрт эхэллээ. Хуралд УИХ-ын гишүүн С.Оюун үндсэн илтгэл тавьж байна. Баярын хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас нийт 500 төлөөлөгч оролцож байна. Хурлын өмнө төлөөлөгчид Чингис хаан, Д.Сүхбаатар, С.Зориг нарын хөшөөнд цэцэг өргөжээ.
Яг одоо ИЗН-ын 10 жилийн ойн баярын хуралд Ногоон намын дарга Д.Энхбат мэндчилгээ дэвшүүлж, үг хэлж байна. Түүнчлэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ. Түүнчлэн ИЗН-ын ойн их хуралд Олон улсын Либерал интернэшнл байгууллагаас мэндчилгээ ирүүлсэн байна.

Б.Энх