Техаст гурван өдрийн турш вампируудын наадам болно

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Техаст гурван өдрийн турш вампируудын наадам болно

Техаст гурван өдрийн турш вампируудын наадам болно

Соёогоо бэлдэцгээгээрэй. Учир нь гуравдугаар сард Техасын Остин хотод гурван өдрийн турш цус сорогчид чуулах гэж байна. Наадмыг 1922 оны Nosferatu киноны сэдэвтэй зохион байгуулна гэв. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа энэхүү наадамд оролцогчдыг киноноос сэдэвлэсэн уран зургийн үзэсгэлэн, амьд хөгжим, хувцасны тэмцээн зэрэг олон гайхалтай үйл явдлууд гуравдугаар сарын 6-8-нд хүлээж байна.

Бүх зүйл гуравдугаар сарын зургаанд "Kick butt" кафед 20:00-01:00 цагт болох үдэшлэгээр эхлэх бөгөөд цааш наадамд оролцох хүмүүс таван долларын хураамж, наадамд очиж амжихгүй хүмүүс 10долларын хураамж төлөх юм байна. Харин наадамд оролцох эртэч шувуухай энгийн тасалбарыг 25 доллараар VIP тасалбарыг 50 доллараар захиалах боломжтой гэнэ.
Эх сурвалж: narcity.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж