Жибли студи 2020 онд хоёр шинэ кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.07-нд нийтлэгдсэн

Жибли студи 2020 онд хоёр шинэ кино хийнэ

Жибли студи 2020 онд хоёр шинэ кино хийнэ

Жибли студи үнэнч шүтэн бишрэгчиддээ шинэ жилийн бэлэг болгож гайхалтай мэдээ дуулгажээ. Тэд өмнө нь Жибли сэдэвт цэцэрлэгт хүрээлэн 2022 онд байгуулна хэмээн шүтэн бишрэгчдээ баярлуулаад байсан билээ. Харин шинэ бэлэг дээрээ тэд "Далайн шуурга, үер гээд хүндхэн жил өнгөрлөө. Байгалийн гамшигт өртөж хэцүү амьдралаар амьдарч буй хүмүүсийг бодохоор сэтгэл эмтрэм. Мөн тийм хүнд хэцүү үеийн дараа амьдралаа дахин шинээр босгож чадаж байгаа агуу ард түмэндээ баяр хүргэмээр санагдаж байна. Хулгана жил эд баялагийг авчирдаг гэлцдэг. Мөн хулганыг үржлийн бурхан ч гэлцдэг. Тиймээс ирж буй хулгана жил бидэнд ээлтэй байх биз ээ" хэмээн бичжээ.

Жибли студийн хамт олон энэ жил хоёр ч шинэ кино хийнэ хэмээсний нэг нь 1937 онд Гензабүра Ёошиногийн бичсэн "Та хэрхэн амьдардаг вэ?" хэмээх зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт кино гэнэ. Киног Хаяо Мияазаки найруулна гэнэ. Тэрбээр 2016 онд тэтгэвэрт гарснаасаа хойш кино найруулаагүй байсан билээ. Одоогийн байдлаар дээрх киноны үйл явц 15 хувьтай байгаа гэнэ.
Эх сурвалж: 9gag.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж