Сайд Б.Энх-Амгалан АТГ-ыг магтав

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Сайд Б.Энх-Амгалан АТГ-ыг магтав

Сайд Б.Энх-Амгалан АТГ-ыг магтав

Сайдаа солиод ч авлига, хээл хахуулиасаа салж чаддаггүй, У.Хүрэлсүхийн танхимын нэрийг баастаж байгаа нь Зам тээврийн хөгжлийн яам.

Шинэ он гарахын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас авлига авч байгаад Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынханд гардуулсан гэдэг бол 2019 оны есдүгээр сард тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн авлигын хэргээр саатуулагдсан.

Энэ асуудлаар салбарын сайд Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ АТГ-ыг магтаад амжлаа. Тэрбээр “Салбартаа 16 жил ажилласан мэргэжлийн хүмүүс. Тухайн салбартаа туршлага хуримтлуулсан төрийн албанд тангараг өргөсөн хүмүүс. Тангаргаасаа няцвал төрийн хуулийн буулганд л орох ёстой. Би бол АТГ сайн ажиллаж байна гэж хэлнэ. Тэр хүмүүс юу болж,  юу болохгүй байгааг мэдэж байгаа. Тэр хүмүүс буруутай бол хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг. Х.Оргил-Эрдэнэ ажлаа хийхгүй байгаа чөлөөлнө” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж