Автомашин ачдаг компаниуд чангалуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Автомашин ачдаг компаниуд чангалуулна

Автомашин ачдаг компаниуд чангалуулна

Автомашин ачилтын компаниуд орлогын хойноос хэт улайрдаг уу, жолоочид мэдэгдэлгүйгээр автомашиныг нь ачдаг нь журам зөрчсөн үйлдэл боловч намайг хэн тоож, нохойг хэн саах вэ гэсэн аястай авирласаар ирсэн. Харин хотын дарга энэ асуудлыг цэгцлэх даалгаврыг түшмэлүүддээ өгснөөр автомашин ачилтын компаниуд чангалуулах нь ээ. Улаанбаатар хотын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй компани байдаг аж.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас өнөөдөр /2020.01.06/ хотын захирагч С.Амарсайхан “Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэдээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг. Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” гэв.

Зөвшөөрөлгүй газар автомашинаа байршуулах нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулахын зэрэгцээ түгжрэл үүсгэдэг тул хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед ачилтын компаниудыг бий болгосон. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч нь журамд зааснаар хөдөлгөөн хязгаарлаж автомашинаа байршуулсан тохиолдолд заавал эзэмшигчид нь утсаар холбогдож, мэдэгдэх ёстой юм. Гэвч журмыг ихэнх тохиолдолд биелүүлэхгүй том толгойлсон нь эргээд өөрсдийгөө чангалуулахад хүргээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж