“Авьяаслаг монголчууд” шоунд “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойн дүрийг дахин амилуулсан нэгэн авьяастан өнгөрсөн долоо хоногийн дугаарт гарлаа.
4-р цахилгаан станцид ажилладаг Б.Төмөрчөдөр гэх энэ хүн өөрөө найруулж бэлтгэсэн үзүүлбэрээ үзэгч шүүгчдэд толилуулав. Түүний үзүүлбэр хөгжилтэй ч хэлэх үү тэрээр Чука шүүгчийн хэлснээр “гүзээтэй” Долдой байж чадлаа. Хэдийгээр дуулах авьяас түүнд хангалттай сайн байгаагүй ч төрөлхийн алиа марзан байдал нь үзэгч, шүүгдийн сэтгэлд хүрсэн биз ээ. Долдойг дахин амьдруулж чадсан Б.Төмөрчөдөр өө чамд баярлалаа.
Б.БАТ