Оросын зах зээлд борлогдож байгаа машинаас хамгийн хямд нь Оросын өөрийн үйлдвэрийн Lada маркийн машинууд байгаа ажээ. Lada Granta, Lada 4×4, Lada Granta Cross машинуудыг 455900-472900 рублиэр худалдан авч болох юм.
Lada маркийн машинаас гадна Datsun on-DO, Datsun mi-DO, Renault Logan, Renault Sandero машинууд хямдад тооцогдож байна. 2019 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар оросууд 140600 шинэ авто машин худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувь өссөн дүн хэмээн авто машины зах зээлийн дүн шинжилгээний "Автостат" агентлаг мэдээллээ.
Оросуудын дунд хамгийн түгээмэл, эрэлттэй байгаа машин нь Германы BMW марк болж байна. Өнгөрсөн онд нийтдээ 37800 шинэ BMW Оросын зах зээлд зарагджээ. Үүний дараа мөн Германы Mercedes-Benz орж байна. Нийтдээ 35600 ширхэг Mercedes-Benz борлуулагджээ. Харин гуравдугаарт 19600 ширхэг зарагдсан Японы Lexus орж байна. Эдгээр топ гурваас гадна Audi, Volvo, Land Rover, Porsche эрэлт ихтэй байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ