Хятад, Хонконг, Сингапурт аялахгүй байхыг анхаарууллаа | News.MN

Хятад, Хонконг, Сингапурт аялахгүй байхыг анхаарууллаа

Хятад, Хонконг, Сингапурт аялахгүй байхыг анхаарууллаа

Хятад, Хонконг, Сингапурт аялахгүй байхыг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна. Өвчний нэгдүгээр хавьтал болох 121 хүнийг хяналтдаа авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Тус өвчний талаар өнөөдөр /2020.1.6/ Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Уг өвчний шалтгаан нь тодорхойгүй ч уушгины хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Амьсгалын замын халдварт өвчин тул ЭМЯ-ны зүгээс ард иргэддээ зориулан сэрэмжлүүлэг гаргаж байна. Өвчлөл гарч буй улс оронд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулъя” гэлээ.

Дээрх төрлийн өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс ихэвчлэн өвчилсөн байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонконг, Сингапурт өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.

  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
  • Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
  • Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
  • Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар БНХАУ нь уг өвчний өндөр эрсдэлтэй оронд тооцогдож байгаа бол Номхон далайн баруун бүсийн орнууд бүгд дунд эрсдэлтэйд тооцогдож байгаа аж. Тиймээс Монгол Улсын иргэдийг өндөр сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ анхаарууллаа.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-06 103.57.94.74

х*******н хогоор монгол хангалттай дүүрсэн хилээ хаана уу eрөнхийлөгч eрөнхий сайдаа яаралтай хаах хэрэгтэй

Avatar

зочин 2020-01-06 49.0.152.66

severe acute respiratory syndrome буюу SARS амсгалын замын халдварт өвчин тус өвчнийг эмчилэх боломжгүй гэсэн би бас өөр нэг сурвалжаас харсан энэ мэдээллийг. Манайх хожим мэдээлэл хүргэж байх юм аа энэ өвчний тухвй мэдээлэл гараад 2 долоо хоног болж байна

Avatar

зочин 2020-01-06 182.160.32.146

оросын эрүүл мэндийн яамнаас тасалгааны хортой хоргүй болон ургамлууд нь хүнд харшил өгөхөөс гадна хавдрын голомт болж байгаа тухай ард иргэддээ анхааруулан гэртээ цэцэг тарихгүй бэлэглэхгүй байхыг уриалж байсан даа орос хүүхнүүдийн ихэнхи нь хамрын харшил буюу гамрит тусдагийг оросод байсан хүн болгон анзаарсан байх Монголчууд ч ялгаагүй хятадаас их цэцэг зөөдөг дөө химийн бордоогоор угшсан цэцгүүдээс татгалзаж харшил хавдраас өөрсдийгээ сэргийлээрэй

Avatar

Өөрсдийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандая 2020-01-06 66.181.161.8

Хятадын хэрэгтэй хэрэггүй бараа , хүнс оруулж ирэхийг хориглоод хүмүүс маань ч гэсэн аль болох авахгүй баймаар байна. Удахгүй баяр болох гээд эрээн явах намаачидын тоо өдөр өдрөөр ихсэнүү гэхээс багасахгүй байгаа. Хүмүүс бид л авахгүй бол хэн хятад явж хортой бараа/хог/ авч ирээд хэндээ зархавдээ

Avatar

Bambai 2020-01-06 202.126.88.59

Hyatad,honkong,singapuriin irgediig Mongold tur hugtsaand oruulahgui baih viz darahgui baigaachee,
Ene ulsuudaas gadnii irgediig oruulahgui baigaachee.Bid yavahgui baihad ted ireed haldaagaad baival yaah bolj baina aa

Avatar

Зочин 2020-01-06 64.119.17.7

Зөвлөж байгаа байлгүй дээ ккк анхааруулья байхдаа яахав

Avatar

Hyatad,honkong,singapuriin irgediig Mongold tur hugtsaand oruulahgui baih viz darahgui baigaachee 2020-01-06 91.231.169.123

Ene ulsuudaas gadnii irgediig oruulahgui baigaachee.Bid yavahgui baihad ted ireed haldaagaad baival yaah bolj baina aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж