2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 42,892,235 төгрөгийн үнийн дүн бүхий 424,044 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тотвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" ХК (DAR+14.78%) болон "Говь" ХК (GOV+5.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK-12.5%) болон "Монгол шуудан" ХК (MNP-12.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.51 хувиар буурч 19217.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,650,496,875,384 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ