Сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны харилцаа хурцадмал байдалд шилжээд байгаа билээ. АНУ-ын Агаарын хүчин өнгөрсөн долоо хоногт Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудалд тусгай ажиллагаа явуулж Ираны элит хүчний тэргүүн асан Генерал Касем Сулейманигийн амь насыг хөнөөсөн явдал нь хоёр улсын дайсагналцалыг улам өдөөсөн бөгөөд Ираны зүгээс генералынхаа үхлийн хариуг АНУ-аас заавал авахаа мэдэгдээд байсан юм.
Ингээд маргааш нь Иран Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу пуужин харваж, цэргийн баазыг нь хэд хэдэн удаа бөмбөгдсөн билээ.
Уг халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны зүгээс дахин америкчуудын эсрэг халдлага хийх юм бол тус улсын түүх соёлын чухал ач холбогдол бүхий 52 байршлыг онилохоо мэдэгдэж, хатуу анхааруулсан юм. Энэ нь 1979 онд Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яаманд нэг жилийн турш барьцаалагдсан АНУ-ын 52 иргэнийг төлөөлж байгааг ч тэр мэдэгдсэн.
Харин Трампын энэхүү ноцтой мэдэгдлийн дараа Ираны Мэдээлэл, харилцаа холбооны сайд Мохаммед Жавад Азари Жахроми “Исламын улс бүлэглэл, Адольф Гитлер, Чингис хаан гээд бүгд соёлыг үзэн ядагчид. Харин Трамп тэдэнтэй адил соёлыг үзэн ядагч төдийгүй хослол өмссөн террорист. Тэр Ираны агуу түүх, соёл, үндэстнийг хэн ч үгүй хийж гэдгийг хожим ухаарах болно” гэжээ.
Эх сурвалж: NYTIMES
Холбоотой мэдээ