Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Финланд улсын ерөнхий сайдын суудалд суусан дэлхийн хамгийн залуу удирдагч Санна Марин иргэдээ гэр бүл болон өөртөө цаг гаргахад зориулж, ажлын дөрвөн өдөрт зургаан цагаар ажиллах систем нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр намынхаа 120 жилийн ойгоор улсдаа дээрх ажлын хуваарийг турших санаатай байгаа ч засгийн газар нь дэмжихгүй байгаа гэнэ.
"Манай улсын ард иргэд гэр бүл, хайртай хүмүүстээ цаг гаргаж, өөрийн сонирхол, авьяасыг хөгжүүлэх завтай байх эрхтэй хэмээн би үзэж байна. Үүний төлөө би хичээж ажиллах болно" хэмээн Марин ярьжээ.
Хөрш Швед орон 2015 оноос эхлэн ажлын зургаан цагтай болсноор үр дүнд нь ард иргэд илүү аз жаргалтай, бүтээмжтэй, чинээлэг болж өөрчлөгдсөн гэнэ. Мөн Шинэ Зеланд, Япон зэрэг орнууд ажлын дөрвөн өдөртэй болж туршсанаар ажлын бүтээмж ихэссэн туршлага бий аж.
Эх сурвалж: neweurope.eu
Холбоотой мэдээ