Иран улсын өндөр албан тушаалтан манай түүх, бахархалт зүйл дээр таагүй үг хэлсэн. Энэ талаар олон нийтийн сүлжээгээр иргэд дургүйцлээ илэрхийлж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодрууллаа.
-Ойрхи Дорнодод хурцадмал нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ираны зарим албан тушаалтнууд Монголын түүх, Чингис хааныг хавчуулан сөрөг байдлаар ярьсан байна. Үүнд ГХЯ анхаарч байгаа юу?
-Тус бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд Монгол Улс санаа зовниж байна. Энэ асуудал яриа хэлэлцээний замаар намжмал байдал руу хурдан шилжээсэй гэж бид хүсч байна. Таны хөндсөн асуудлын тухайд үүнийг олон нийтийн сүлжээгээр ярьж хэлэлцэх, дэвэргэх зүйл биш болов уу. Бид дипломат шугамаар ажиллаж байгаа.
Ш.АДЪЯАМАА
Холбоотой мэдээ