Аль-Багдади
Кадр: Social Media Website via Reuters TV
“Исламын улс” бүлгийн тэргүүн аль-Багдади (al-Baghdadi) явсан авто цуваанд Иракийн Нисэх хүчний хийсэн агаарын довтолгоон үр дүнтэй болсон гэж Ираны мэдээллийн агентлаг ИРНА агентлаг мэдээлэв. Энэ бөмбөгдөлтөөр аль Багдадийн гурван орлогч аль-Шишани, аль-Сури, аль-Карбули (al-Shishani, al-Suri, al-Karbuli) нарыг устгасан байна. Террористуудын тэргүүн өөрөө шархаджээ.
Аль-Шишани нь ИУ-ын сурталчилгааг хариуцсан ба аль-Карбули нь террористуудын шилдэг дарга нарын нэг байжээ. Эх сурвалжийн мэдээгээр дайчдын дарга нарын цувааны тухай мэдээ авсны дараа Иракийн нисэх хүчин довтолгоог хийсэн байна.
Аравдугаар сарын 11-нд Карабла (Karabla) хот руу явж байсан аль–Багдадийн авто цуваанд агаарын довтолгоон хийн бөмбөгдсөн тухай Иракийн цэргийн мэдээлсэн ч аль-Багдади байсан эсэх нь эргэлзээтэй тухай мэдээлж байсан юм. Сиритэй хил залгаа Карабла хотод байрласан Анбар муж нь террористуудын түшиц газрын нэг гэгддэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР