АТГ-ыг мэдээлэл буруу ашигласан гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

АТГ-ыг мэдээлэл буруу ашигласан гэв

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ Авлигатай тэмцэх газрыг /АТГ/ мэдээллийг нь буруу ашигласан хэмээн тайлбарлав. Учир нь “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт буруутгагдсан Л.Гансүхтэй холбоотойгоор АТГ-ын зүгээс ҮСХ-ноос тухайн үед нүүрсний үнэ ханшийн мэдээлэл авч байжээ.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэлийн мэдээлж буйгаар тухайн үед нэг портер нүүрс 98-106 мянган төгрөг, харин нэг шуудай нүүрс 2450 төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Хоёр төрлийн үнийн судалгааг ҮСХ-ноос нарийвчлан гаргаж АТГ-т өгсөн гэв. Гэтэл шүүх хурлын үеэр АТГ-аас түлээ нүүрсний захуудад бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний үнийг иргэдийн гар дээр шууд хүрч байгаа нүүрсний үнэ мэтээр тайлбарлаж байсан гэж мэдээлэв.

Тэрээр “Бидний зүгээс хоёр төрлийн үнийг гаргаж өгсөн. Гэтэл зөвхөн өөрт ашигтай үнээ сонгон, тухайн үед нүүрсний үнэ 98 мянган төгрөг байсан гэж тайлбарласан. Статистикийн тухай хуулинд статистикийн мэдээллийг буруу тайлбарлах, буруу хэрэглэсэн тохиолдолд тайлбар өгөх үүрэгтэй гэж заасан байдаг юм. Тиймээс албан ёсны тайлбар өгч байна” гэжээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж