Реппер Мэх Захгүйгийн "Жингүйдэл" дууны клип цацагдлаа. Энэхүү дуу нь Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтын 1-р байранд орсон бөгөөд FM 102.5-ын UB RADIO CHART-ыг 5 долоо хоног тэргүүлж 17 дах долоо хоногтоо өрсөлдөж байна.
Үндэсний шилдэг 21 дууны жагсаалт нь Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэлчдийн Нийгэмлэг /МОSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв /МCPP/, МҮОНРТ болон Хай-Фай Медиа Групп хамтран долоо хоног бүр гаргадаг албан ёсны жагсаалт юм.
Шилдэг 21 дууны жагсаалтыг дууны цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, YouTube сувгийн хандалт, үндэсний радиогоор авсан санал, хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг.