Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2020.01.06/ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг долоо хоног сунгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл амарна. Харин орон нутгийн сурагчдын амралт төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 10-нд дуусна.
Эрүүл мэндийн яамнаас өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байсан ч салбарын сайд нь сунгах боломжгүй гэдэг тайлбар хийгээд байсан. Харин Засгийн газраас эл асуудлыг хэлэлцээд, долоо хоногоор сунгахаар боллоо.
Холбоотой мэдээ