Ардын намын байр ахиад шатах вий! | News.MN

Ардын намын байр ахиад шатах вий!

Ардын намын байр ахиад шатах вий!

Ардын намын байр ахиад шатах вий!

МАН яг ялчихлаа гэж хөөрч байна. Тэтгэврийн зээлийг тэглэснээр тэдэнд 230 мянган ахмадын санал бэлэн гэж үзэж байна. Дээр нь, хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөхөөр болсон, Сонгуулийн тухай хуулиа өөрсдөдөө зориулж батлуулчихсан. Тиймээс МАН өнөөдрийнх шигээ үнэмлэхүй олонх болж чадахгүй юмаа гэхнээ засгийн эрх барьсан хэвээр үлдэнэ гэж тооцжээ. Тэд Ерөнхийлөгчөөс бусдын үгийг сонсохоо больж, ерөнхийдөө их "том" харагдаж байна.

Гэвч, “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэж үг бий. Өмнөх Ардчилсан намын алдаанаас Ардын нам одоо ч сургамж аваагүй л явна.

УИХ-ын 2016 оны Сонгуулийн тухай хуулийг Ардчилсан намынхан өөрсдөдөө зориулж баталсан. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр худалдан авах нэрээр 300 мянган төгрөгөөр сонгогчдыг авлигадсан. Харамсалтай нь, Ардчилсан нам ердөө дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн.

Өнгөрсөн сонгуулиар МАН  сайндаа ч ялаагүй, АН-ын энэ мэт олон алдаа тэдэнд эерэг оноо болж очсон хэрэг. Ард түмнийг улстөрчид цагаан цаас гэж боддог болохоос ард түмэн цагаан цаас биш л дээ. Тэтгэврийнхээ зээлийг МАН-аар тэглүүлж аваад тэс өөр сонголт хийж мэднэ.

Тэтгэврийн зээлийг энэ сард тэглэх Ардын засгийн шийдвэртэй зэрэгцээд Ардчилсан нам байгалийн баялгийг тэгш хүртээх хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж, МАХН малчны, цалингийн, ипотекийн зээлийг хүүг тэглэхийг шаардав. Болдог юм ч болдгоороо болж байна. 2008 онд АН, МАН адилхан ингэж амлалтаар уралдаж, халамжаар хайр найргүй бөмбөгдсөн юм. Энэ нь үндсэндээ Эрээнийг дэмжих бодлого болоод дууссан билээ.

Сонгуулийн тогтолцоогоо томсгосон 26 тойргоор явуулах хуулиа МАН өөрсдөдөө зориулж баталсан. Ардын намын баталсан хууль, зурсан зургийн дагуу УИХ-ын 2020 оны сонгууль явагдана. Одоо сонгуулийн тойрог дээрээ МАН ид сууж байна. Маргаан нэлээд дагуулна. У.Хүрэлсүх ухаантай хандахгүй бол Н.Энхбаярын нам руу урваж, шарвах хүн Ч.Улаанаас эхлээд бий. Тойргийн тоо, зураг тодорхой болсны дараа МАН-аас хэчнээн хүн МАХН-д элсэхийг таашгүй.

МАН-ыхан Монголыг бодож тойргоо хуваана гэвэл үүнд хүүхдүүд ч итгэхгүй. Үлгэр бүхэн ч амар сайхандаа жаргадаггүй. Сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон нь Монголын хөгжил, төсөв мөнгийг бодолцсондоо МАН-ынхан ингэж шийдсэн юм биш.

Ямар тогтолцоогоор, тойргоо яаж хуваах нь  МАН-д ашигтай вэ гэж толгойгоо гашилгаж суугаа. Чоно цатгалан үлдэх нь тэдний хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй. Бүр хэнийг хаана сойхоос хамаараад түүнд зориулж тойргоо зурна. Энэ бол МАН-ын гэм биш, Ардчилсан нам ч өмнө нь өөрсдөдөө зориулж тойргоо хувааж авч байсан.

МАН-ын тоглоомын дүрэм нэгэнтээ тодорхой болж байна. У.Хүрэлсүхийн намынхны сонгуулийн өрсөлдөөний тактикийг харахад халамж, луйвраар санал авах санаатай байгаа нь илэрхий.

2008 онд МАН яг л ийм замаар эрх мэдэлд хүрэхээр  сонгуулийг томсгосон тойргоор явуулж, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх нэрээр иргэн бүрт “Эх орны хишиг” гэж 1.5 сая төгрөгийг бэлнээр тараах амлалт өгч байлаа.  

2010-2012 онд 1.9 сая иргэнд “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан сар болгон 21 мянга, нэмээд оюутны төлбөр, залуу хосын мөнгө гээд нийтдээ дөрөв орчим их наяд төгрөгийг тараасан. Зөвхөн 2011 онд төрийн хишиг болгон хүртээсэн 800 тэрбумаар тухайн үед 20 эмнэлэг, 80 сургууль, нефть боловсруулах үйлдвэр барих боломжтой гэсэн судалгааг ч эдийн засагчид гаргаж байв.

Эх орны хишиг тараахаас өмнө ядуурал 33 хувьтай байсан бол 39 хувьд очиж, инфляци албан бусаар 17 хувьд хүрсэн гэдэг.

“Эх орны хишиг”-ийг МАН-ынхан Оюутолгой, Тавантолгойг барьцаалж зээл авч тараасан бол энэ удаад Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгөөр тэтгэврийнхний зээлийг тэглэх тооцоо судалгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулжээ. Түүний танилцуулснаар мөнгөний нөөц нь 808 тонн, алтных нь нэг тонн гаруй Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ. Ордыг эргэлтэд оруулахын өмнө Засгийн газар бонд гаргаж, арилжааны банкууд дахь 800 тэрбум орчим тэтгэврийн зээлийг тэглэх аж. Яг л 2008 оны түүхээ МАН давтахаар шийдэж.

Томсгосон тойргоор сонгууль явуулснаар сонгогчдын санал гээгдэх хамгийн том эрсдэл бий. Товчхондоо, томсгосон тойрогт намууд бодлогоор биш халамжаар уралддаг, жишээ нь зээлүүдийг тэглэх тухай намуудын дараалсан мэдэгдлүүд. Тэтгэврийн зээлийг тэглэснээр инфляци хоёр оронтой тоонд шилжиж, төгрөгийн ханш одоогийнхоос ч илүү суларна.  Ардын нам засгийн эрхийг авснаас хойш ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 2735 болтлоо суларсан. Долларын ханш өсвөл шатахууны үнэ нэмэгдэнэ. Талх чихэр, гурил, будаа мах, хиамны үнэ дагаад өснө. Төр нэг гараараа зээл тэглэж, нөгөө гараараа иргэдийн халааснаас илүү их мөнгө татна. Атар талхны үнэ өнөөдөр 1400 төгрөг бол тэтгэврийн зээлийг тэглэснээр инфляцийн хөөрөгдлийг дагаад хэлж болж өсөхийг хэлэхэд хэцүү. Инфляцийн хөөсрөлт, үнийн хөөрөгдөл баячуудын хөрөнгийг нэмэгдүүлж, ядуусын үмх талхыг булаадгаараа онцлогтой.

Гэтэл МАН яг 2008 он шиг бүхнийг бярдаж, хүчилж, луйвардаж авахаар зүтгэж байна. Ингэвэл 12 жилийн өмнөх гашуун түүх дахиад давтагдаж, Ардын нам байр ахиад шатаж мэднэ! 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүн рүүгээ буу шагайсан Монголын төрийн эмгэнэл хуучраагүй, эцэг эхийнх нь хагацлын нулимс бараг хатаагүй байгаа. Харин байраа шатаалгасан Ардын нам “Тусгаар тогтнол”-ын ордноо 14.6 тэрбумаар барьсны 11 тэрбум  нь татвар төлөгчдийн мөнгө байсан билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭД 2020-01-06 64.119.23.148

Баяр гэж шар сэмжилсэн хүүрийг багтаах хүлээн авах шорон монголд байна уу?

Avatar

Зочин 2020-01-06 103.212.117.142

С Баяр сонгогчдын санал луйвардсан нь баригдах болонгуут ичсэн нэрэндээ мөн шинэ байр барихын тулд өөрөө шатаасан түүнээс биш жагсагчид шатаагаагүй

Avatar

Хачин юм бас үзэх юмаа3 2020-01-06 66.181.176.43

Сонгууль яагаа ч үгүй байхад Ерөнхийлөгчийг амлалтнаасаа жаахан биелүүлсний төлөө МАН-руу нялзаагаад-Байрыг нь шатаагаад өгөөрэй! гээд уриалаад эхэлдэг ямар сонин хорлон сүйтгэгчдийн толгойлогч вэ?

Avatar

зочин 2020-01-06 103.212.117.104

засаг барьж бгаа хэд зөвшөөрөөгүй бол юу гэж батлах вэ дээ сонгуулийн луйвар хийвэл шатаах л бх даа

Avatar

Зочин 2020-01-06 202.126.88.69

Популизмд нэг масөн сүйрнээ энэ янзаараа

Avatar

Зочин 2020-01-06 66.181.161.57

Асгатын ордоосоо ашиг олсон хойноо л тэнцвэртэй мөнгө хуваарилна биз дээ Төр засаг нь ч ард түмэн нь ч дандаа зээл тавьж урьтаж идсээр байгаад өөдлөхөө байчихсан

Avatar

мл 2020-01-06 202.9.47.22

МАНАН аас нэгч хүн төрийн босго алхуулж болохгүй.

Avatar

Иргэн 2020-01-06 202.126.89.176

Монголын Авилгачидын Нам шинэ МАНАН байгуулсан гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас ард түмэн мөнгөнд нь хууртагдахгүй байж ухаалаг сонголт хийх байх.

Avatar

Зочин 2020-01-06 103.57.93.205

Тамын тогоони үлгэрээ гэж…

Avatar

Хачин юм 2020-01-06 66.181.176.43

Ёстой муухай хүмүүс байх юм.
Нэгийгээ хорлож хорсож байсан хүмүүсийг тэнгэр гэсгээдэг юмаа!
Ийм хүмүүсийн үр сад ч өөдтэй явдаггүй юм!

Avatar

Зочин 2020-01-06 202.126.88.135

Арай л амьдралаас тасарсан шийдвэр гараад бна.НХамгааллын сайд нь өнөөдөр ямар хүн зээл авдаг,ямар нь аваагүй,банк ямар хүнд их зээл өгдөг,ямар хүнд авдаг мөнгөнд нь тааруулж дөнгөж долоолгож бага хугацаагаар шахаж өгдөгийг мэдэхгүй бна гэдэг нь эмгэнэл юм.Их зээл авдаг боломжтой улсууд чинь угаасаа сонголтоо хийчихсэн ямар ч мөнгө авсан хувирдаггүй юм ш дээ.харин зээл аваагүй,аваад төлсөн,авч амжаагүй хүмүүсийн саналыг бүү горьд тэд олуулаа.дээр нь энэ бүхнийг хөндлөнгөөс харж бгаа эх оронч зал

Avatar

Зочин 2020-01-06 49.0.135.130

Эрх баригчдад ялгаварлагдан гадуурхагдсан тэтгэврийн зээлгүй 180 мянган ахмадууд Сүхбаатарын талбайд очиж жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж бна. Мөн шударга ёсыг эрхэмлэгч иргэд, ТББ-ууд, намууд үүнд нэгдэж эрх баригчдын энэ тэнэглэлийг таслан зогсоохыг уриалж бна

Avatar

Өндөр настан 2020-01-06 103.26.195.167

МАН ахмадаа даан ч дэндүү ялгаж бна Сонгуулийн дүнг хар машинаараа л хакeрдаж луйвар хийхгүй бол МАН ялагдах болно Хох нь болсон 170 мянган ахмад үзүүлж өгнөө

Avatar

Зочин 2020-01-06 66.181.176.43

МАН гэждээ? Ёрөнхийлөгч л амлалтаа биелүүлсэн шүү дээ!
Юугаа мэдрэлтээд байгаа юм бэ?

Avatar

хүн ёсны зөвлөх 2020-01-06 202.9.46.163

энэ байрыг бүртгэлтэй бүх намуудад өгөх хэрэгтэй одооноос эхлээд бүх өрөөнүүдийг нь хуваарил эс зөвшөөрвөл залуучуудын чөлөөт цагиийг өнгөрөөх сургалт спортын цогц төв болгох хэрэгтэй залуучуудыгаа энэ байрыг эзэлж авахыг уриалж байна оюутан залуучуудаа босцгоо хөдөлцгөө

Avatar

Гал 2020-01-06 202.9.46.62

Бузрын коммунист гуйранчдын гайгаар Монгол төр, монголчууд 100 жил буртаглуулж дууслаа даа хөөрхий. Коммунист МАН-ыг 100 насан дээр нь мөнх бусыг үзүүлэх цаг болжээ түмэн минь…

Avatar

ИРГЭН 2020-01-06 183.81.171.2

МАНЫ ЛУУВИР БҮТЭХГҮЙ ЭЭ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ… ОДОО ЯМАР ИХ ДАРАМТАЙ ЗОВООЖ БАЙГААГ МАНЫГ МАРТАХГҮЙ ЭЭ ШАНГИЙГ НЬ ӨГНӨ.. МАНЫ ЖДҮЧИД ХУЛГАЙЧИД АЛУУРЧИД б**с БАЗАГЧДИЙГ ТАТВАРЫН ДАРАМТЫГ АРД ТҮМЭН МАРТАХААРГҮЙ ЗОВЖ БАЙНА.. СОНГУУЛИАР МАН БУДАА..ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-01-06 139.5.219.138

ЭРГҮҮ хүүхэн бэ

Avatar

Ах лам 2020-01-06 66.181.182.168

МАНАН ДОТОР ЦУГ СҮҮМИЙЖ ЯВСАН ХҮРЭЛСҮХ ОЮУН-ЭРДЭНЭ 2 ШОДОРГОС ГЭЭД ХУЦААД БАЙХААР ЗЭВҮҮН ДУРГҮЙ 2 ЗЭРЭГЦЭН ХҮРЧ БАЙНА

Avatar

Иргэн 2020-01-06 66.181.176.43

Чи шудрага ёсноос айж байна уу?

Avatar

Галбадрах 2020-01-06 64.119.17.51

Бүх ахмадуудад хувьцаа өгөөд түүнээс зээлээ төлүүл.

Avatar

Zochin 2020-01-06 192.82.77.188

Ene bairiig gazartain dahin tegshleh heregtei.MAH baigaa tsagt Mongol hogjihgui.

Avatar

Иргэн 2020-01-06 139.5.219.138

Зүгээр л Монголоос зайл

Avatar

SBayar 2020-01-06 107.218.48.92

Huraldaj baihdan teselchih heregtei

Avatar

Зочин 2020-01-06 103.57.93.205

Байшин шатаагаад яахнав дээ.
Байшин барьсан нь дээр биш үү
Мэргэн цэцэн хүмүүс минь.

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.62

МАН-н засгийн газрын 9 төрлийн татварт дээрэлхүүлсэн ард түмний тодорхой хэсэг байгаа. МАН-н цагаан байрыг шатааж болохгүй дуудлага худалдаанд зараад үлдэж байгаа тахир дутуугийн тэтгэмжээ барьцаалан зээл авсан хүмүүсийн өрийг тэглэе

Avatar

Зочин 2020-01-06 202.9.40.69

Ганцхан үнэн бол сурсан зангаараа мөнгөөр угжиж байгаад сонгуульд ялна гэвэл худлаа шүү. Хэн шинэ чадварлаг хүмүүсийг олж дэвшүүлж чадна, тэр хүчин олонхи болно шүү. Эрх мэдэлдээ эрдээд эхэлсэн төрийн өндөрлөгүүд бүхнийг гартаа авч байгаад нуран унадаг бичигдээгүй хууль байдгийг сана.

Avatar

Тооцоологч 2020-01-06 64.119.24.200

Зээл аваагүй зэвүүн хэвлүүн хогийн хоржоонтой 176.000 ахмад байгааг бас мартаж болохгүй, өрөө тэлүүлсэн 240,000 ахмад үүнээс та нараар өрөө төлүүлж санал өгмөөргүй байгаа нь дунджаар гучин хувь гэвэл 80,000 мянган ахмад нөгөө тал буюу зэвүүн талд нд нь саналаа өгөхөөр 256,000 болж байна даа, пооорсон саналаа дор хаяж математик аргачлалаар тооцсон байгаа даа. Эцсийн үр дүн нь яаж ч бодсон эсрэг гараад л байгаам даа

Avatar

Монголиа 2020-01-06 66.181.161.86

Ман гэхээсээ хүндээ өгнөө. ХҮРЭЛСҮХ ЗАНДАНШАТАР БАТТУЛГА ОЮУНЭРДЭНЭ ГЭХ МЭТ ХҮМҮҮС ШУУД ГАРНА . М.ЭНХБОЛД. БААСАНХҮҮ. ЭРДЭНЭ МЭТИЙН ХҮМҮҮС ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ЗУГТАРАЙ

Avatar

Зочин 2020-01-06 49.0.212.236

Напалм асгаад шатаачих юмсан

Avatar

зочин 2020-01-06 66.181.161.58

Асуудлыг цогцоор нь харж бичих хэрэгтэй.Хүн өөрийн үзэл бодлоо уншигчдад тулгаад байх нь зохимжтой юу. Уншигчдад уг асуудлыг олон талаас тунгааж, өөрсдийн дүгнэлт гаргах боломжийг нь үлдээж байвал зүгээр юм.

Avatar

Иргэн 2020-01-06 202.9.46.171

Баялагын хувийг ахмадуудад тэнцүү хувааж өгөх ёстой. Зарим хүмүүсийн тэтгэврийн 25 саяын зээлийг тэглэж өгчихөөд бага зээлтэй болон зээлгүй хүмүүсийг ялгаварлаж доромжлохгүй ээ. МАН өөрөө л асуудал үүсгэж байна шүү.

Avatar

ИРГЭН 2020-01-06 202.9.46.51

МАН- ын байр шатахад хүрвэл, дахин дахин индэр дээр гарч уриалдаг нөгөө хүн л өдөөн турхиарч шатаалгах байх даа…

Avatar

Зочин 2020-01-06 202.126.88.50

МАН энэ удаа байраа шатаалгах биш бүр нураалгах эрсдэлд л хүрнэ дээ. Тэд хэзээ ч сонгуулийн ялагдлаа хүлээн зөьшөөрч байгаагүй. Яагаад гэвэл ялагдал тэдний хувьд шоронд орох гэсэн л үг. Хэрэг хуучирдаггүй болохоор тэртээ тэргүй МАН-ынхны авлигын хэрэг нийтэд ил болсон учраас АН эрх баригч болбол сөрөг хүчнээ хйисэн хэргээр нь дахин гаргаж ирэхгүй болтол нь нам дарахаа сайн мэднэ. МАН-ынхан одоо АН-ыг яаж ч харлууллаа гээд шоронд хийгээд шонд хатаагдсан хүн алга л байна.Уг нь тэдэнд одоо эрх бай

Avatar

Зочин 2020-01-06 66.181.182.110

эрхбиш төрийн хулгайчуудын эсрэг яаж тэмцдэгийг хараа байлгүй франц . хонконг ..

Avatar

MAHAH 2020-01-06 114.159.65.17

MAHAH 2 shal hudlaa namuud 2-uulaa z**l P.I.Z.D.A…..

Avatar

Иргэн 2020-01-06 66.181.183.250

МАН -ын байр төрийн өмчинд бүртгэлтэй байгаа юу? Татварын мөнгөөр баригдсан барилга хувийн эзэмшилд явах ёсгүй шүү

Avatar

Хэн ч биш 2020-01-06 66.181.176.43

Хувийнх бишээ бүү мангартацгааж, атааны хар гэрүүд минь!

Avatar

Зочин 2020-01-06 194.230.158.149

MAN iin bairnii gadaa suult hiij, temtseh tsag irlee.

Avatar

Зочин 2020-01-06 182.160.40.3

баттулга чинь л тэглэнэ гээ биздээ.АН-ы байр уу?

Avatar

иргэн 2020-01-06 202.179.24.72

Хөгжүүлийн Тэтгэврийг ялгавартай Нэмсэн ш дээ, зарим Хөгшчүүлийн тэтгэвэр , Хөгжлийн бэрхшээлтэй Иргэд ээ хүртэл ялгаад хаячихсан ш дээ, тэдний Тэтнэвэр тэтгэмжийг огт нэмээгүй шүү дээ,

Avatar

1 2020-01-06 119.40.103.6

Ахмадуудыг ялгаварлаж байгаа учраас сонгуульд ялагдал хүлээх нүхээ ухчихлаа даа

Avatar

ахмад настан 2020-01-06 202.9.46.51

тэтгэвэрээ нэмүүлээгүй, зээл авч тэглүүлээгүй бүх ахмадууд МАН- ын эсрэг санал өгнөө…

Avatar

Зочин 2020-01-06 182.160.33.189

Яг үнэнийг энэ хүн л олж харлаа

Avatar

ман 2020-01-06 103.212.118.111

шатахад буруудах юм гүй шүү ард түмэний мөнгөөр босон би3дээ

Avatar

Зочин 2020-01-06 192.82.64.186

ахиад сонгууль луйвардвал сөнөнө шүү.,

Avatar

Zochin 2020-01-06 66.181.178.183

Ene xyn AH namiin xyn. AN-iin derged xuuchin buunuud olontoi MAN xarishuulax ium bish

Avatar

Зочин 2020-01-06 202.131.245.243

Ц.Элбэгдорж 2 дахь удаагаа дахин шатаах хүсэлтэй байгаа юм байна гэж энэ нийтлэлээс ойлгож авлаа.

Avatar

Зочин 2020-01-06 194.230.158.149

Bitgii hutsaarai yanhaniii zulbadasaaa

Avatar

зочин 2020-01-06 202.21.117.98

ардчилсан намын бууны нохон чам шиг чавганц бүү донгос. Ард түмнийг яаж ч турхираад дахин ийм зүйл хэзээ ч болохгүй. Энэ авгайг нийгмийг уриалж үймээн самуун дэгдээхийг санаархсан гэж барьж хорьж шалгавал таарна

Avatar

Зочин 2020-01-06 202.179.25.44

Ер нь яахаараа намын байраа төсвийн мөнгөөр засдаг юм? АН тэгсэн бол татан буугдах дээрээ тулсчихсөөн. Та нар МАН-ыг дэндүү эрхлүүлж байна шүү.

Avatar

Ub irged 2020-01-06 202.126.89.209

Ene setguulch avgai bitgii xuts teneg a**s

Avatar

БОЛ 2020-01-06 202.9.46.16

ОДОО ЖАГСАЖ СОГТОЖ ШАТААЖ БУУДАХ МООДНООС ГАРСААН ЯАХ Ч ҮГҮЙ

Avatar

Эх оронч 2020-01-06 202.55.188.43

Ардчилсан нам улсад 2удаа эдийн засаг самраасан.1996-2000он.2012-2014он.Ардчилсан намын Алтанхуягийн засгийн газраас олон бондууд үрээд самраад төсвийн мөнгөгүй болгоод засгийн газар огцруулсан төгрөгийн ханш унагаасан 1950төг болсон яг 3000.5000төг болох байсан..Сайханбилэгийн засгийн газар төсвийн мөнгөгүй байгаа бүх төрлийн татвар авах бий болгох мэдэгдэл хийж хийсэн.Улсад өрөнд орсон.Ардчилсан намынхан адгийн гай болсон.ичихгүй нам

Avatar

зочин 2020-01-06 202.170.68.162

мэдээ бичсэн нөхөр шатаах, хорлон сүйтгэх санаа агуулж барьж хорьж шалгавал таарна.

Avatar

Зочин 2020-01-06 195.46.106.44

Ням сүрэн гэж энэ хүүхэн юунд уриалаад унав. Бичсэн ярисан болгон чинь чиний эсрэг хэрэгсэл болдгийг санаж явбал хүнд өөрт нь л алсдаа хэрэгтэй байдаг юм шиг санагддаг шүү.

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.117

Uher MANguud mini bitgii olon yum h*****d bai.ANiin uyed barag buh aimguudiig zasmal zamaar yamar neg sensats duuliangui holboson.Uher MANguudiig haraad bgaarai.gants darhanii zam deer yaaj aliigaaa aldaj chatsga tsarailaad. bj bgaag.dorvitoi shiidsen gnts asuudal bhgui.hudlaa saegselzsen neg darga 5 doldoitoi.

Avatar

зочин 2020-01-06 203.91.119.42

Эх ороноо сүйтгэх, нийгэм үймүүлэхэд чиглэсэн ийм юм бичих хэнд хэрэгтэй юм бэ манай хэвлэл мэдээлэл эх ороноо бодох цаг нэгэнт иржээ. Мэдэртүгэй

Avatar

Зочин 2020-01-06 67.180.129.0

МАН тэтгэвэрийн зээл аваагуй 190000 ахмадаа АН, МАХН хоерт алджээ. Хурэлсух, Занданшатар хоерын толгой ингээд л наймаачны толгойноос тохой дутуу ажилладаг нь харагдаад байгаа юм даа. Ккк…

Avatar

Зочин 2020-01-06 124.158.110.82

ажил хийсэн нам яахаараа ялж болдоггүй юм?

Avatar

Зочин 2020-01-06 202.9.46.117

uhsen b**s yamar ajil hiisen yum be unen setgel bhgui tolgoi ni hulgailj humsalj oimsond chihehehees uur yumand ajildaggui.hamgiin adgiin nam.

Avatar

Зочин 2020-01-06 124.158.110.82

юм хийсэн нам яахаараа ялж болдоггүй юм. элий балай юм бичихээ болиоч

Avatar

Буд 2020-01-06 103.229.122.157

Энэ нам ямарч юм хийсэн нэмэргуй шуу дээ татвар нэмэхгуй гээд нэмсэн АНам МАХНамаас гарсан саналы санааг дандаа хэрэгжуулдэг оорсдын байр суурь байхгуй л нам байна даа 2020 онд ард тумэн дунгээ тавиад огно доо харж л байгаарай

Avatar

Зочин 2020-01-06 202.126.89.205

Хүрэлсүхийн тэргүүлсэн ЖДҮчид авилгчдын нам яаж ч хахуульдаад ялахахсаа өнгөрсөн харин Сүхээр эхэлсэн хүний удирдсан намыг Сүхээр төгссөн Хүрэлсүх гудамжинд гаргах нь дэндүү тодорхой болжээ

Avatar

Зочин 2020-01-06 43.242.243.177

ЭНЭ НЯМСҮРЭН ЗАНАЛХИЙЛЭЭД БАЙНА , ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АНХААРАЛДАА АВНА УУ?

Avatar

Mongol helnii bagsh 2020-01-06 202.55.183.178

AHIAD bish DAHIAD gej bicheech. "Ahih" gedeg ug eer utgatai.

Avatar

Bat 2020-01-06 103.9.90.130

Аль ч нам нь мөнгө тараах популизмаар ялна гэж байхгүй шүү, энэ чинь 2020 он, 2000 он биш, монголчуудын сэтгэхүй ондоо болсон.

Avatar

иргэн 2020-01-06 202.179.25.55

худлаа бүү горьд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж