Ираны хакерууд АНУ-ын засгийн газрын сайтад нэвтэрч өшөө авч байна

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Ираны хакерууд АНУ-ын засгийн газрын сайтад нэвтэрч өшөө авч байна

Ираны хакерууд АНУ-ын засгийн газрын сайтад нэвтэрч өшөө авч байна

АНУ-ын засгийн газрын хариуцдаг холбооны мэдээллийн сан бүхий вэб сайтад Ираны хакерууд нэвтэрч "Ираны засгийн газрын бэлэг" байршуулжээ.

Хэрэгцээт мэдээллүүдийг хайхад ард иргэдэд илүү хялбар байлгах зориулалт бүхий Federal Depository Library Program буюу fdlp.gov сайт бямба гариг/2020.01.4/-т халдлагад өртөн удирдлагаа алдсан байна. Сайт дээр хакеруудын тавьсан мэдээллийг уншвал "Бурханы нэрийн өмнөөс. >>>>> Ираны кибер аюулгүй байдлын газрын хакерууд хакдав… ;)<<<<<. Энэ бол Ираны кибер чадварын ердөө өчүүхэн хэсэг! Бид үргэлж бэлэн" хэмээжээ.
Удалгүй ижил төрлийн хэргүүд жижиг, том засгийн газрын бус сайтуудад гарч эхлэв. Жишээ нь Сиэрра Леон арилжааны банк, Тайвань Лан Мен технологийн компани, Энэтхэгийн хүний эрхийг хамгаалах нийгэмлэг, Английн Бигвэйс компаний вэб сайтууд халдлагад өртжээ.
Мэргэжилтнүүд дээрх кибер халдлагууд нь Ираны генерал Кассем Солейманигийн өшөөг АНУ-аас авах үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэж байна. Ираны хакерууд Хятад, Оросын дараа орох дэлхийн хамгийн чадварлаг, АНУ-ын олон нийтийн болон хувийн сүлжээг доголдуулах хүчтэйд тооцогддог байна. Тиймээс АНУ-ын кибер аюулгүй байдлын газраас засгийн газрын болон хувийн агентлаг, бизнес эрхлэгчид илүү болгоомжтой байхыг сануулж байна.
Өмнө нь 2012, 2013, 2015 онуудад Ираны хакерууд Америкийн банк, Нью Йоркийн үл хөдлөх хөрөнгийн бирж, NASDAQ тэргүүтэй АНУ-ын банкнуудын сайтуудыг унтрааж, Лас Вегасын Сэндс казино, зочид буудлын бүх мэдээллийг арчиж байжээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж