Дэлхийн хамгийн өндөр настан 117 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настан 117 нас хүрчээ

Дэлхийн хамгийн өндөр настан 117 нас хүрчээ

Дэлхий дээр амьдарч байгаа хамгийн өндөр настай хүнээр тодорч Гиннесийн номонд бүртгэгдсэн Японы иргэн Канэ Танака өчигдөр /2020.01.05/ 117 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрийнхөө баярыг Фүкүока хотын асрамжийн газарт тэмдэглэсэн байна.

Канэ гуай 1903 онд найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 1922 онд Хидэо Танакатай гэрлэж дөрвөн хүүхдийн эцэг эх болсон ба тав дахь хүүхдээ үрчлэн авч байжээ.

Бүх цаг үед амьдарч байсан дэлхийн хамгийн өндөр настай хүн бол Франц улсын Жанна Луйз Калмент гэж эмэгтэй байсан ба 122 насалсан юм. Харин дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй мөн л Япон улсын иргэн байсан аж. Масазо Нонака өнгөрсөн оны нэгдүгээр сард 113 насандаа таалал төгссөн юм. Одоо хамгийн өндөр настай эрэгтэйг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: SCMP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж